Сүхбаатар аймгийн усан бассейнд сэлэлтийн хичээлийн сургалтад хамрагдаж байсан хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарав.

Тодруулбал, тус аймгийн Биеийн тамир, спортын газар холбогдох байгууллагууд санаачлан "Сэлж сурцгаая" аяныг эхлүүлсэн байна. Тус аяны хүрээнд сургалтад элссэн 8 настай хүүхэд, анхны хичээлдээ хамрагдах үеэрээ живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Тэгвэл тус хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад мөрдөн шалгаж байгаа гэв.