Онцгой байдлын ерөнхий газарт өнөө өглөө буюу 04.02-ны өдрийн 09:10 цагт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэх дуудлага иржээ. 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Juke” загварын автомашины хөдөлгүүр болон урд салоны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.  

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр 5 тээврийн хэрэгсэл тутмын 4 нь галын хоргүй байсан зөрчил илэрсэн байна. Галын хор нь таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй хохирлыг бууруулах ач холбогдолтой.

Жолооч та тээврийн хэрэгсэлдээ галын хорыг заавал байршуулж, бүрэн бүтэн, ашиглах боломжтой эсэхийг тогтмол шалган, хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг.