П.Сайнзориг: УИХ дахь МАН-ын бүлэг 38, 30 гээд хуваагдсан нь илэрхий байгаа
2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын даргыг сонгох асуудал дээр намын эв нэгдлийг хангах үүднээс "тэдний бүлэг"-ийн хүнийг УИХ-ын даргад тавихгүй бол Н.Учрын бүрдүүлэх Засгийн газарт ч орж ажиллахгүй гэж мэдэгдэв.

Тэрээр: "УИХ-ын даргыг сонгох асуудал дээр ямар нэгэн байдлаар хүч түрээд ингээд явбал УИХ дахь МАН-ын бүлгийн 30 орчим гишүүн дараа дараагийн арга хэмжээг авна.
Хэчнээн сайд амласан ч Засгийн газарт орж ажиллахгүй. Бид засагт орохын төлөө байхгүй. Гол нь намын эв нэгдэл гэдэг зүйлээ хангаж ажиллаач ээ гэдгийг шаардаж байгаа.
Засагт ур чадвартай, ажил хийе гэсэн тэр хүмүүсээ авч ажиллуул гэдэг байр суурьтай байна. Одоо УИХ-ын даргын томилгооноос бүх зүйл харагдана. Хүч түрээд явбал хэцүү, нэр оруулж ирээд хүчлээд явах шинжтэй байна.
Ер нь МАН-ын бүлэг 30/38 гээд хуваагдсан илэрхий байгаа. Тиймээс эв нэгдлээ хангаж ажилла гэдэг байр сууринд байна. Хэрвээ 30/38-ын эвлэрлийн асуудлыг ярих гэж байгаа бол УИХ-ын даргын томилгооноос харагдана" гэсэн юм.







Зочин · 39 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh