Улаанбаатар хотын тогтвортой авто зам төслийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэлжээ.

Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн менежер "Тавдугаар сарын 10-ныг хүртэл 21 дүгээр хорооллын уулзвараас Хилчин хорооллын уулзвар хүртэлх авто замын хэсэгчлэн хааж борооны ус зайлуулах шугам сүлжээ, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, авто замын хашаа, цахилгааны ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Төлөвлөгөөт хуваарийн дагуу Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг долоодугаар 26-ныг хүртэл хэсэгчлэн хаана" хэмээн мэдээллээ.

Тус замыг засварлах ажлыг Макс рөүд компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхэлжээ.