Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2 цагийн өмнө

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Уг хуваарийн дагуу хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 14-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд өгөх юм байна.
Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон насны хишгийг энэ сарын 27-нд олгох шийдвэрлэжээ.







