"Үнэ ханш" булангаараа өнөөдрийн шатахууны үнийн талаар мэдээллийг тодруулснаа хүргэж байна.

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортолдог бөгөөд тус улсын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна. 

АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй бол АИ-95 автобензин болон дизель түлшний үнэд өөрчлөлт орсон. Дизель түлшний үнэ дөрөвдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод жижиглэнгийн үнэ литр тутамдаа 3490-3990 төгрөгөөр борлуулагдаж байна. 

Орон нутагт буюу Увс аймагт дизель түлш литр тутам нь 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгөөр тус тус борлуулж байна. Мөн АИ-95 автобензиний үнэ литр нь 4100 төгрөг байна.