Өнгөрөгч Бямба гарагт Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдсан билээ. Тэрээр Ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдтай байх нь зохимжгүй гэдгийг мэдэгдсэн юм. Дараах эрхэмүүд  ЗГ-т дэд сайдаар ажиллахаар яригдаж эхэлсэн байна. 

-Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин /Тэрбээр эл салбарын нэгэн бөгөөд Гадаад харилцааны яаманд 22 жил жил ажилласан/

-Сангийн дэд сайд Б.Хулан /Тэрбээр олон улсын мэргэшсэн банк санхүүгийн шинжээч. Люксенбургийн их сургууль төгссөн. HSBC санхүүгийн ахлах шинжээчээр ажиллаж байсан/

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ /Түүний хувьд Нийслэлийн Засаг даргын орлогчоос гадна болон ХЗДХЯ-наас ажлын гараагаа эхэлсэн/

-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн /АНУ-ын Нью Хэмпширийн их сургуулийн Эдийн засгийн ухааны доктор. Салбартаа 29 жил тасралтгүй ажиллаж байна. 2016-2019 онуудад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан/

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир /Түүний хувьд МИАТ ТӨХХК-ыг удирдаж байгаад саяхан чөлөөлөгдсөн нэгэн. Тэрбээр COP 17- ложистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, хэлний мэдлэг, менежмэнт, "Тэрбум Мод" төслийн хэрэгжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцаж буй/