Хятадын төрийн өмчит “Bank of China”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийлгэсэн. Энэ үеэр тус банкнаас Монголын 40 орчим компани зээл авах хүсэлтээ ирүүлсэн талаар мэдээлэв. 

Уг зээл хүсэгчдийн зээлийн нийт үнийн дүн нь гурван тэрбум ам.доллар  юм байна.  Гэхдээ “Bank of China” банкны зээл олгох дээд хэмжээ 460 сая ам.доллар байхаар тогтоосон аж.

Тус компанийн хувьд 31 мянган салбартай бөгөөд үүнээс 600 орчим нь хилийн чинадад үйл ажиллагаа явуулдаг.  Хятадын банкны хувьд хамгийн анхны зээлээ Туулшин групп өгсөн бөгөөд зээлийн хэмжээ 25.1 сая ам.доллар юм.  Банкны зүгээс Монголын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Жижиг зээлийн үйл ажиллагаа явуулахгүй зөвхөн уул уурхай болон бусад салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдэд зээл олгохоо мэдэгдсэн. Хятадын банкны 67 хувь төрийн мэдэлд, 33 хувийг нь хувьцаа эзэмшигчид эзэмшдэг.

Х.Даваа