Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам нь Рашааны 16, 15, Ногоон талбайн 1-7-р гудамж дамнан Хайлааст, Дарь-Эхийг холбосон замын гүүрнээс 14 дүгээр хорооны авто замтай холбогддог бөгөөд хөдөлгөөнийг хаажээ. Иймд иргэд өөр замыг сонгож зорчихыг санууллаа.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас уг авто замыг барих ажлыг хоёр сарын өмнө эхлүүлжээ. Энэ тухай тус газраас "Авто замын барилгын ажил удахгүй дуусна" гэв.

Нийслэлийн 2026 оны төсвөөс шүүхэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлааст Дарь-Эхийг холбосон замаас хойш Сэлбэ дэд төвийн зам руу холбогдох шинэ авто замын нэмэлт ажилд ₮477 саяыг зарцуулахаар баталжээ.