Монгол Улсын барилга, хот байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамгийн том олон улсын арга хэмжээ болох “BUILD MONGOLIA 2026” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа спортын ордонд өнөөдөр нээлтээ хийлээ. 

Тус үзэсгэлэнд "Кристал Актив" ХХК  сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани оролцож байна. Энэхүү компани нь БНХАУ-ын ТОП 5-т ордог "SOFAR" брэндийн албан ёсны эрхтэйгээр Монголдоо нэвтрүүлэн зах зээлд борлуулж байгаа юм. Уг брэнд нь Сэргээгдэх эрчим хүчний  инвертер баттерейны Дэлхийд Топ 10-т багтдаг үйлдвэр.

Мөн нарны хавтангийн LONGi брэндийг албан ёсоор монголдоо хэрэглэгч нарт танилцуулж байна. Өөрөөр хэлбэл, ахуй хэрэглээний болон бусад бүх төрлийн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг санал болгон ажиллаж байгаа гэсэн үг юм. 

Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчийг манай улсад ихээхэн хэрэглэх болсон. Үүний дагуу төр засгаас ч мөн дэмжиж илүүдэл цахилгааныг сүлжээнд нийлүүлж, орлогоо болгоно гэдэг чиглэлийг Монгол улсын Ерөнхий сайп Н.Учрал Засгийн газарт өгөөд байгаа билээ. Тэгвэл иргэд "Кристал Актив" компанийн нэвтрүүлсэн тоног төхөөрөмжөөс сонголтоо хийж цахилгааны асуудлаа хэмнэлттэй шийдэж мөн илүүдэлээ зарж орлого олох сайхан боломж нээгдэж байгааг дуулгахад таатай байна. 

Та бүхэн 2026 оны 4 дүгээр сарын 9–11-ний өдрүүдэд “BUILD MONGOLIA 2026” үзэсгэлэнг зорин очиж тус компанийн тоног төхөөрөмжтэй танилцан өөрийн сонголтоо хийхийг урьж байна. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг SOFAR Mongolia цахим хуудаснаас болон 88822024, 99227485 дугаараас авах боломжтой. Мөн 4 сарын 15 хүртэл 15% хямдралтай захиалах боломжтой байгаа юм.