Нийслэл хотод байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 2026 оны дөрөвдүгээр сарын 20-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэжээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагч нар ажлын долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллахаар болсон байна.

ЗАХИРАМЖ: