Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын төв асарт 30 рестораны 200 гаруй тогооч 18 улс, үндэстний хоол, уух зүйлсээр үйлчилнэ
2 цагийн өмнө
UB FOOD FESTIVAL 2026
Food Festival хэмээх арга хэмжээ 1980-аад оноос дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулагддаг, тухайн улс үндэстний соёл, амьдралын хэв маягийг илэрхийлдэг брэнд арга хэмжээнүүдийн нэг төрөл болж хөгжиж ирсэн бөгөөд зөвхөн хоол амтлуулах төдий бус, хотын соёлыг таниулах, аялал жуулчлалыг идэвхжүүлэх, ресторан болон хүнсний салбарын хөгжлийг дэмжих, бизнес, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох, бүх нийтээрээ амрах зугаацах, цагийг сонирхолтой өнгөрөөх чухал платформ болж ирсэн байна.
Энэ удаагийн арга хэмжээ Монголын ресторан зоогийн газрын Холбоо (ТББ), Монголын тогооч нарын Холбоо (ТББ), Нийслэлийн засаг даргын тамгын газар болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 30 бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Улаанбаатар хотын ресторан, зоогийн газрууд, үйлчилгээний салбарын хөгжил, орчин үеийн олон улсын гастрономийн чиг хандлага, хоолны соёлыг нэг дор цогцоор нь танилцуулах олон талт ач холбогдол бүхий эвент болох юм байна.

Монголын ресторан зоогийн газар Холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх:
2025 оноос эхэлсэн эдийн засгийн хүндрэлээс үүдсэн инфляцийн өсөлт, татвар, хураамжийн бодлого зохицуулалтын асуудлууд манай салбарын үйлчлүүлэгчдийн худалдан авах чадварт онцгой нөлөөлж эхэлсэн бөгөөд ресторан, зоогийн газраар үйлчлүүлэх хүмүүсийн тоо эрс багассан. Энэ нь манай салбарын бизнес эрхлэгчид 2025 оны сүүлийн хагасаас эхэлж бараг 15% нь үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалгаа барих нөхцөлд хүрХарин уржигдар Монгол улсын засгийн газраас 146 нэр төрлийн үйлчилгээг emongolia системээр мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон тогтоол батлагдсан нь шинээр бизнес эрхлэх залуучуудад маш том тус дэм болох шийдвэр боллоо гэж үзэж байна. Манай F&В салбарын 20 зөвшөөрөл цуцлагдлаа. Сайн мэдээУлаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 1,8 сая хүн ам суурьшсан, орчин үеийн метрополитан хот болон хөгжиж байна. Үүнийг дагаад 1,800 орчим ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп , бар, караоке үйл ажиллагаа явуулж, 40,000 гаруй хүн ажиллаж байгаа билээ. Эдгээрээс 300 гаруй ресторан нь 25 улс үндэстний хоолны цэсээр үйлчилдэг бөгөөд үүнийг манай зочлох үйлчилгээний салбар богино хугацаанд солонгорч хөгжсөний том илэрхийлэл гэж харж болно. Энэ нь Улаанбаатар хот гастрономийн хувьд олон улсын хоолны төрөлжсөн байдлаар хурдацтай хөгжиж байгааг илтгэх бодит үзүүлэлт юм. Нэг ёсондоо “GАSTRO CITY” болж байгаа гэж хэлж б“UB Food Festival 2026” арга хэмжээнд манай F&B салбарын 30 ресторан, зоогийн газрууд, кофе шопын бизнес эрхлэгчид хамтран 18 улс үндэстний хоолны соёл, амтыг Улаанбаатар хотын иргэд болон гадаад, дотоодын жуулчдад нэг дороос хүргэхээр өнөөдрөөс эхлэн танилцуулах гэж байна.”
Монголын ресторан зоогийн газар холбооны Дэд-Ерөнхийлөгч С.Батмөнх:
“2013 онд анх бидний хэсэг нөхөд Яармагийн “Viva City” хороололд олон ресторанууд оролцсон хоолны баярыг санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнээс хойш Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын дэмжлэгтэйгээр жил бүр улам өргөжүүлэн өргөн цар хүрээнд зохион байгуулж ирсэн.
Харин өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээний арга хэмжээ болтлоо хөгжиж, тэлж байгаад тун баяртай байна.
Манай холбоо цаашид “UB Food Festival”-ийн албан ёсны зохион байгуулагчаар оролцож, НЗАА-тай хамтран жил бүр тогтмол зохион байгуулах, цар хүрээг нь улам бүр тэлэх, нэгдсэн концепцыг олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр хөгжүүлнэ гэсэн зорилготой байгаа.”
Зохион байгуулагчдын зүгээс “UB Food Festival”-ийг ердийн нэг фестиваль бус, харин Улаанбаатар хотын гастрономийн соёл, хотын амьдралын хэв маяг, олон улсын туршлагыг нэгэн зэрэг илэрхийлэх шинэ үеийн брэнд эвент болгон хөгжүүлэхийг зорьж байна. Гастрономи болон энтертайнментыг хослуулсан дараах үндсэн хөтөлбөртэйгөөр хэрэгжинэ. Үүнд:
- Олон нийтэд зориулсан нээлттэй мэргэжлийн, мастер тогооч нарын үзүүлбэр, сургалт;
- Live хөгжмийн хөтөлбөр, тусгай эвентүүд;
- Гэр бүл, хүүхдэд зориулсан хөтөлбөрүүд
Фестивальд оролцогч ресторанууд нь тухайн улсын хоолны онцлог, соёлыг бүрэн илэрхийлсэн тохижилт, орчныг бүрдүүлж, зөвхөн фестивальд зориулан менюны үнийг 15К төгрөгөөс илүүгүй байхаар зохион байгуулсан. Энэ нь зочдод олон төрлийн хоолыг нэг дороос, хүртээмжтэй нөхцөлөөр амталж турших боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ фестивалийн үйлчилгээний жигд чанарыг хангах чухал шийдэл болох юм.
Энэ жилийн Food Festival-ийн онцлог нь АПУ ХК-ийн Тэрэлж, Сэлэнгэ брэндүүд оролцож байгаа болно.
Бид ирэх 10 хоногийн хугацаанд нийт 50,000 зочин, жуулчин, оролцогч татах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уг арга хэмжээ нь Улаанбаатар хотын гастрономийн брэндийг тодорхойлох, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, ресторан, хүнсний болон үйлчилгээний салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой арга хэмжээ болж чадна гэдэгт итгэж байна.
Улаанбаатар хотын төв асарт 30 рестораны 200 гаруй тогооч, бариста нарын хийсэн 18 улс үндэсний хоол, идээ ундааг зооглохоор хүрэлцэн ирэхийг урьж байна!
4-р сарын 17-26-ны өдрүүдэд 12:00–22:00 цаг хүртэл ажиллах бөгөөд үйлчлүүлэгч нарт төрөл бүрийн сонирхолтой энтертайнмент хөтөлбөртэй.
Mongolian Restaurant Association
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department








Зочин · 2 цагийн өмнө
BOOBN XXN BOOW DOLOOMR ANUSDX XUSSN BAIRLALAAR80955877