О.Цогтгэрэлийн арчаагүйгээс болж Ардчилал аюулд орлоо...
2 цагийн өмнө

Энэ улс оронд юу болоод байна? гэвэл: Эдийн засаг хүндэрлээ гэхэд хөнгөхөн сонстохоор хэцүү байдалтай болсон. Гэтэл нь: Эрх баригчдын албан тушаалын төлөөх тэмцэлдээн дуусдаггүй. Нэг жил гаруйн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дахин нэг жилийн дараа УИХ-ын сонгуультай.
Тэгэхлээр энэ тэмцэлдээн хоёр жилдээ дуусахгүй. Аюултай нь: Зүгээр ч нэг албан тушаал булаалдахгүй, тэрэндээ Төрийг, Ардчиллыг хутгаад хаячихлаа. Сүүл рүүгээ Монгол Улсын тусгаар тогтнол ч ганхаж болзошгүй боллоо. Аюул гээд байгаа маань тэр...
Ардчилал, тусгаар тогтнол юун дээр тогтдог вэ? Энэ бол шулуухандаа: Парламентын засаглал дээр тогтдог. Парламентын засаглал Монгол Улсын Ардчилал, тусгаар тогтнол, эрх чөлөөний цорын ганц баталгаа. Мөнхүү: Засаглалын хяналт-тэнцвэрийг хангадаг.
Парламентын засаглал ба АН ямар шүтэлцээтэй вэ? АН 90 оны Ардчилсан хувьсгалаар Монгол Улсад олон намын систем, хүний эрх, эрх чөлөөг тогтооход голлох үүрэг гүйцэтгэсэн улс төрийн хүчин. Тиймийн учраас Ардчиллын амин сүнс болсон парламентыг хамгаалах үүрэгтэй. Ялсан үедээ Ардчиллыг түгээн дэлгэрүүлэх бодлого хэрэгжүүлнэ, ялагдсан бол Ардчиллыг хамгаалах сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ.
Парламентад ямар аюул нүүрлээд байна вэ? Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль нь парламентад Ерөнхийлөгчийн болон эрх баригч МАН-ын нөлөөг хэтрүүлж, хууль тогтоох байгууллагыг гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчөөс хараат болгох эрсдэлтэй.
АН үүнд яаж хандах ёстой вэ? Мэдээжийн хэрэг, АН бол Монголын Ардчиллыг хамгаалах үндсэн үүрэгтэй. Яагаад гэх нь ээ: Ардчилал, ардчилал, ардчилал... Энэ бол АН оршин байхын утга учир. Монголын улс төрд АН бол Ардчилал, Ардчилал бол АН. АН, Ардчилал хоёр бол нэг зоосны хоёр тал. Тэгэхлээр, АН Ардчиллыг, тусгаар тогтнолыг хамгаалахын тулд тууштай эсэргүүцэх ёстой. Тиймийн учраас 26 оны дөрөвдүгээр сарын 13-ны бүлгийн хурлын дара
АН-ын дарга О.Цогтгэрэл: -УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл дээр АН-ын бүлгээс завсарлага авсан. Энэ завсарлагатай холбоотой мэдээлэлд өөрсдийн байр сууриа нэгтгэлээ. Сая АН-ын бүлгийн хуралд 25 гишүүн оролцож, бүгдээрээ дэмжин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг хоёр одтой шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно гэдэг шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүнд одоогийн хуулиар эгүүлэн татах заалт байдаг. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Тэгвэл Ардчилсан парламентын тогтолцооноос ухарч, дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөөнөөс ухарна гэж үзэж байна. Энэ хуулийн төслийн санал хураалт ирэх пүрэв гарагт УИХ-аар хэлэлцэнэ. Бид энэ өдрөөс өмнө улс төрийн шийдвэрээ гаргахаар Улс төрийн зөвлөлөө хуралдуулах шаардлага тулгарч байна. Мөн ҮАБЗ-ийн Ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргал УИХ дээр ёс зүйгүй авир ааш гаргасан тухай шаардлага хүргүүлэх талаар хэлэлцлээ. Түүнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэсэн. Зүй ёсны шийдвэр. Гэвчиг энэ талаар болов.
Яав? Гэх нь ээ О.Цогтгэрэлийн хэлсэн пүрэв гараг нь боллоо. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар санал хураалаа. 25-уулаа нэгдсэн гэх 2 одтой шийдвэр нь будаа болов. Санал хураалт дээр: О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, П.Батчимэг, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, А.Ганбаатар, Д.Ганбат, Ц.Мөнхбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Р.Сэддорж, Б.Түвшин, Г.Хосбаяр, Дав.Цогтбаатар, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн гэсэн АН-ын 18 гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж УИХ-ын босгыг давуулав. Энэ саналд АН-д төрсөн Элсний 13 дээр таван гишүүн нэмэгдсэн байна. Гэлээ гэхдээ: АН хоёр одтой шийдвэр гаргалаа гэж сүртэй мэдэгдсэнээс гадна ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН гээд УИХ-д суудалтай бусад намууд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Галын дэмжлэг хангалттай л байв. МАН-ынхан яахав ээ, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах байдлаар парламентыг хэврэгшүүлэх аюултай хуулийг: Парламентын засаглал бол Монголын Ардчиллын баталгаа гэж байнга ярьдаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь санаачлаад, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын нэр хүндийг сэргээж, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэж УИХ-ын дарга С.Бямбацогт нь түлхээд явчихсан. Гэлээ гэхдээ: Тэд дотроо хага үсрээд удчихсан, эрх мэдлийн талынхан олуулаа ч эсэргүүцэгчид нь АН-ын улс төрийн шийдвэрт хүчтэй дэмжлэг өгөхүйц хэмжээний олон гишүүнтэй байлаа. Харин АН-ынхан хагарч тасраад цул байж барсангүй. Уул нь: Тэд нар фракцын биш АН-ын байр суурьтай байх байсан юм. Даанчиг чадсангүй. Гэлээ гэхдээ: АН-ын Улс төрийн зөвлөлөөс ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогт: Улс төрийн зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслөөр УИХ-ын гурван гишүүн танилцуулга хийлээ. Мэдээллээс сонсоход, хоёр заалтыг нь хэрэгжүүлэхэд боломжтой, хоёр заалт институци хоорондын Үндсэн хууль хэтрүүлсэн зүйл байна гэсэн. Гэхдээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг батлахаас өмнө Ажлын хэсэг байгуулж, үр дагаврыг тооцох ёстой. УИХ өөртөө зориулж хууль баталж болдоггүй. Хуулийг дараагийн парламентаас хэрэгжүүлж болно гэв. С.Баярцогтын хэлдэг бол бас нэг гарц. Хэрэвзээ УИХ батлахдаа тулвал 28 оноос хойших УИХ-ууд дээр хэрэгжихээр зохицуулж болно. Басхүү: Ёс зүйгээр, Цэцээр татах заалтуудыг чагтлах боломжтой.
Энэ болгоны сүүлд: О.Цогтгэрэл АН-ын даргын хувиар Ардчиллыг хамгаалж чадах уу? Тэгж чадахад их л хэцүү болчихлоо. Уул нь: О.Цогтгэрэл АН-ын дарга болсныхоо эхний хэдэн сард АН-ынхан болон Ардчиллыг дэмжигчдийн итгэл найдварыг асааж чадсан. Улс төрийн акц бүр нь амжилт олдог байсан. Намынхаа хамтарсан Засгийн газрыг тараах шийдвэрийг МАН-ын бага хурал гаргасны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх дээр хатуу зогссон. Н.Учралыг УИХ-ын даргаас буулгаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулж, оронд нь суулгах улс төр дээр бас хатуу байсан. Гэвчиг сүүлийн 3-4 хоногт биш болоод явчихлаа. Гол нь: О.Цогтгэрэл парламентад халдсан хуулийн төслийг УИХ-ын босго давуулаад алдчихлаа. Намынхнаа багцалж барсангүй. Намынхаа их хурал дээр барьж байсан байр суурь нь өөрчлөгдөж Улс төрийн зөвлөл дээр огт өөр байр суурьтай илэрхийлж, томилгоонуудыг ч хийв. Зарим нэг яриа байна: О.Цогтгэрэл 27 онд ялагдаж өгөөд, 28 онд ялах тохироо хийжээ л гэж байна. Дагаад: Тэрнээс нь болоод бүлэг нь задарчихлаа. Ерөөс: Тэр яагаад өөрчлөгдөв? Ямар нэг нээнтэгт орчихов уу? Гэлээ гэхдээ С.Баярцогт ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болж эхний мэдээллээ хийсний дараа: Намын дарга О.Цогтгэрэл шиг сүртэй мэдэгдэл хийгээд тэрэндээ хүрэхгүй байхын оронд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж гарц гаргалгаа ярьдаг удирдлага АН-д хэрэгтэй юм байна гэдгийг харуулав. Гэтэл нь: АН саяхан болтол, олон жил ороо бусгаа цагийг орох оронгүй, оочих аягагүй, даргагүй, тамгагүй болтол тартагтаа тулж явлаа. 24 оны сонгуулийн өмнөхөн эв зүйгээ олох аядаж, сонгуулиар 42 суудал авснаар эдүгээгийн зэрэгт хүрсэн. О.Цогтгэрэл бол энэхүү албан тушаалд очоод 8 сар болох гэж буй. Тэрбээр АН-ын зовлонт үе дуусч, өндийж босоод, сөрөх тэнхээтэй болсон намыг хүлээж авсан намын дарга. Тэрүүгээр нь харвал: О.Цогтгэрэлд УИХ-д 42 гишүүнтэй бүлэгтэй, умалзтал улс төр хийх эрх намын тамгатай хамт очсон. Уул нь тэгж эхэлсэн. Гэвчиг сүүлийн хэдхээн өдөрт тэр хүний зарчим, байр суурь 180 градус эргэчих юм. Нэмээд: Эрх баригчид УИХ-ын бүлгээс нь Элсний 13-аар тасалсан байснаа 18 болгоод нэмчихэж. Энэ бол бодлогоор хийж байгаа хагалгаа. Ирэх хоёр сонгууль хүртэл энэ ан цав улам ангайна уу гэхээс хумигдаж нэгдэхгүй л. Харин О.Цогтгэрэл зүгээр л хий хоосон улс төрийн мэдэгдэл хийдэг микрофон төдий үүрэгтэй болж хувирч. Тэрбээр намын даргын хувиар намынхаа бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдал, гишүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй нь. АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар сонгогдож, тамгаа гардаж аваад хоёрхон хоносон З.Энхболдыг өнгөрөгч баасан гарагт шүүхээр яллуулчихлаа. Гэтэл нь: З.Энхболдын хэрэг бол цэвэр улс төрийн хэрэг. Хоорондоо ямар ч хамааралгүй Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалантай хамсаатан болгож байгаад шийтгэчихлээ. Уул нь: Нэг жилийн өмнө болсон шүүх хурлаар З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэсэн. Шүүх: Прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна. Яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй. Шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзсэн. Үнэндээ: З.Энхболдод баасан гарагт 2 жилийн хорих ял оноосон нь энэнээс болоогүй. Харин АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга болоод хийсэн мэдэгдэлтэй холбоотой. Учир жанцан нь гэвэл З.Энхболд: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачлах эрхгүй. Санаачилсан хуулийг нь УИХ хэлэлцэж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэсэн. Мөнхүү: Хэвтээ тэнхлэгийн төмөр замаа дуусгахын тулд У.Хүрэлсүхийн гуйлтаар “Бодь”-ийн төмөр замыг оруулсан гэж Х.Баттулга надад хэлж байсан. Зүүнбаянгийн төмөр замын хариуцлагыг Х.Баттулга, Гашуунсухайтын төмөр зам дээр алдаа гарсан бол У.Хүрэлсүх хариуцлага хүлээнэ гэсэн. Ноцтой мэдэгдэл. Тэрбээр: Эдүгээ ид яригдаж, АТГ дээр шалгагдаж эхэлсэн “Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигын асуудалыг ярьж. Энэ цаадахыг О.Цогтгэрэл мэдэж байгаа. З.Энхболдыг ял авсан орой: 50 нас хүрсэн АН-ын бүх хүн ямар нэг байдлаар яллагдагч болж, яллагдагч байсан бол ялтан болж эхэлж байна гэж хэвлэлийн хурал хийсэн. Тэгээд бямба гарагт хөдөө явчихаж. Тэрбээр даваа гарагт болдог бүлгийн хуралдаа оролцохгүй байх. АН хавиас: Гишүүд нь З.Энхболд дээр үүссэн улс төрийн асуудлыг хөндөнө, хариу акц нэхнэ, тиймийн учраас О.Цогтгэрэл дарга бултаж байгаа гэж сонстож байна.
Базах нь ээ: АН цаашаагаа яаж ажиллах вэ гэдгээ дахин нухацтай ярих хэрэгтэй болж. 27, 28 оны хоёр том сонгууль тулсан. Гэтэл нь: Улс төр нь явуургүй, улстөрчид нь ялтай, тийм нам болж хувирах хаалга нээгдлээ. Ерөөс: О.Цогтгэрэлийн арчаагүйгээс болоод АН-д аюул нүүрлэлээ. АН-д аюул нүүрлэнэ гэдэг Ардчилалд аюулд орж буй хэрэг. Гэх дүгнэлт улс төрд газар авлаа. Уул нь: Эдүгээ УИХ-д 42 гишүүнтэй АН улс төр хийгээд аархаж байдаг цаг санж...
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН







Зочин · 17 минутын өмнө
SEXSEER MASSAJLN URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 20 минутын өмнө
ta nar odoo alga bolj uzeech ta nar yag uls ornii hugjuld yu hiij buteesen yum bol dahij ardtumennii amdraliig buu tam bolgoj uz ardtumennee hundleed nam gej yarij ardtumen nii bolomj buu dahij hulgalj uz hudalchuud ardtumen dee tanigdaj une thengui bolson ulaan thain hulgailj luivardag buleglel bizdee
Зочин · 29 минутын өмнө
Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд дүүрэг аймаг бүрээс төлөөлөгч сонгож жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг байхаар
Togoo · 36 минутын өмнө
Монгол хэлээрээ, дүрмээр нь бичихийг хүсье.
Зочин · 38 минутын өмнө
SAWI80955877
Бат инженер · 43 минутын өмнө
Үнэн шүү. АН-ын дарга арчаагүй байна. АН дотроо хагаралтай байна. 90онд бид нар яах гэж тэмцсэн юм. утга учраа алдсаар байна.
Зочин · 56 минутын өмнө
TOMSGN XELEERE DYR XUSMEER DOLOPJ80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ80955877