Насанд хүрээгүй хохирогч охиныг хамгаалах байранд хүргэж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэв
2 цагийн өмнө

Цахим орчинд “ЕБС-ийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ. Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ, охин хүүхэд нэгнээ ингэж ураад маажаад хаячихсан” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тус зураг бүхий мэдээлэлд ЕБС-ийн сурагчид нэгнийхээ нүүрийг улаан эрээн болтол нь маажсан байв.
Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний /2026.04.24/ өдөр бүртгэлд авч шалгасан. Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.







Зочин · 2 цагийн өмнө
SHAALGX AXN ANUSN NUXN XELEERE DOLOOGD80955877BOOBN XXN BOOW DOLOOX
Зочин · 2 цагийн өмнө
ONGONOO TSOOLLYYLI XUSSN VNZAAR SEXSDMR80955877