НИТХ-ын даргын суудалд тодроод буй Д.Ихбаяртай танилц
2 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өчигдөр хуралдах ёстой байсан. Гэвч Ардчилсан Намын бүлгээс гаргасан саналын дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамжийг НИТХ-ын дарга А.Баяр гаргасан.
Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаан зарлаж, ажлаа хийхгүй байна хэмээн НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах тогтоолыг баталсан байна.
Ээлжит бус хуралдаанд МАН-ын бүлгийн 40 төлөөлөгчөөс 31 нь оролцож, 93 хувийн санаалаар буюу 29 төлөөлөгч гараа өргөснөөр А.Баярыг огцруулахыг дэмжсэн аж. Улмаар НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болжээ.
Тэгвэл НИТХ-ын даргын суудалд залрахаар тодроод буй Д.Ихбаяр:
- 2008–2009 онд “Их засаг” олон улсын их сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн
- 2009–2013 онд “Их засаг” олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр Н.Учралтай ойрын хүн бөгөөд улс төрийн хувьд нэг баг гэгддэг. Мөн түүний багийн найз гэж ч яригддаг юм.
- 2013–2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга,
- 2014–2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ЖДҮДТ-ийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Түүний улс төрийн гараанд Баянгол дүүргээс сонгогдсон, АН-ын дарга асан С.Эрдэнэ нөлөө үзүүлсэн гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, түүний улс төрийн гараа Ардчилсан намаас эхлэлтэй.
Д.Ихбаяр нь НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Түүний оронд Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилсон байна. Түүнчлэн өчигдрийн ээлжит бус хуралдааныг төлөөлөгчдийн саналаар Ж.Батбаясгалан удирдан явуулсан бөгөөд НИТХ дахь АН-ын бүлгийн таван төлөөлөгч оролцоогүй юм.
Тэгвэл НИТХ-ын ажлын албанаас "Энэхүү хуралдаан нь хууль бус бөгөөд бид тайлбар заалттай мэдэгдэл удахгүй хийнэ" хэмээн мэдэгджээ.







Зочин · 22 минутын өмнө
TOMSGN XELEEREDOLOON80955877
Зочин · 1 цагийн өмнө
SEKSEER SERELTEIXEN UILCHLEED VANXANI SEXSEER TAICHNA80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ ANUSDAX AL SEKSEER80955877