Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо
2026/04/28

Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдаас ашиг хонжоо авсан хэрэгт холбогдсон нэр бүхий этгээдүүдэд шүүхээс ял оноолоо.
Тодруулбал, Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасчээ. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх замаар бусдаас их хэмжээний мөнгө авсан нь тогтоогдсон байна. Тэрбээр нийт 253.6 сая төгрөгийн хөрөнгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзжээ.
Мөн энэ хэрэгт холбогдсон Г.Сайнбаяр, А.Мөнхбат нар нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил гарган, бусдаас тус бүр их хэмжээний мөнгө авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Иймээс Г.Сайнбаярт нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, мөнгөн торгууль ногдуулжээ. А.Мөнхбатын хувьд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, мөнгөн торгууль оногдуулсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.







Зочин · 2026/04/29
SEXSEER TOGLI XUCHINDEX ZALYYSN ANUSN NUX DOLOOJ80955877
Зочин · 2026/04/29
BOOB XXN SADARLMAAR SEXSEER SHAALTSAAD BOOB XXN BOOW DOLOOJ80955877
ЗОЧИН · 2026/04/29
Илэрсэн нь энэ 1 хэрэг болохоос илрээгүй өчнөөн хэрэг байгаа шүү
ЗОЧИН · 2026/04/29
Ийм ёс суртахуунгүй, ичих нүүргүй тэнэгүүдийн нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жилээр хасахаар шийтгэл болох уу Эргэж ирээд л улам их авилга авна.....
болилдоо · 2026/04/29
Ийм учраа мэдсэн хуулийн хүмүүс авилга авч байхад ямар бага ял өгдөг юм бэ Толгойгий нь илээд л өнгөрүүлсэн байна шүү дээ. Нийтийн албанд ажиллах эрхий нь насаар нь хас Тэгэж л бусдад нь сургамж болно
Зочин · 2026/04/28
budval tna
Зочин · 2026/04/28
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh