Баавгайн анчны нэг тодров
2013/04/29
Өнгөрсөн сар манай сайтаар Баавгайчин гишүүд нэртэй нийтлэл гарч, түүгээр хууль бус ан хийсэн эрхмүүдийн фото дэлгэн харуулсан билээ.
Тухайн үед УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн баавгай агнасан зураг гарч байсан. Харин тухайн зураг дээр нэгэн эрхмийн нүүрийг тагласан нь хүмүүсийн сонирхолыг ихээхэн татан хэн гэдгийг мэдэх сонирхолтой хүн олон байсан билээ. Тэгвэл энэ эрхэм тодорсон байна. Нөгөө зураг дахин л олон нийтийн сайт болох фэйсбуукээр тараад амжив.
Зураг дээр нүүрээ нуусан эрхэм бол АПУ компанийн дэд захирал Л.Батжав байжээ. АПУ-гийн дэд захирал тэрээр улс төрд төдийлөн орооцолддоггүй ч түүний талаар хамгийн их явдаг шар мэдээ бол топ модель Э.Одгэрэлтэй хайр сэтгэлийн холбоотой гэх яриа байдаг.
Ямартаа ч баавгай агнасан эрхмүүд дунд нүүрээ далдалсан нууц ноёнтон ийнхүү илэрлээ.