УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тэрээр "Дэд бүтэцгүй улс хөгждөггүй. Үүнийг би Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд байхдаа л ингэж дүгнэдэг байсан. Туулын хурдны замыг дэмжиж байгаа. Гол нь хийсэн ажлаа тайлбарлах ёстой.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд АН-ыг олонх болгох генсек байгаасай гэж бодож байна. С.Баярцогтыг дэмжихгүй" гэлээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог ирэх тавдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Тус хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн дарга, мөн дэд дарга нарыг тодруулан батламжлах юм.