ТАНИЛЦ: Ногоон дугаар олгогдохгүй автомашинууд
1 цагийн өмнө

Зам тээврийн яамнаас цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, тодорхой ангиллын дагуу ногоон дугаар олгох талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан "Цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр өчигдөр гарсан. Олон нийтийн дунд ойлгомжгүй асуудлууд гарч байх шиг байна.
Импортоор орж ирсэн 100 хувь цахилгаан машинд ногоон дугаар олгоно. Үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, зай цэнэглэх зориулалт бүхий нэмэлт эх үүсвэртэй цахилгаан тээврийн хэрэгслийг эко ангилалд хамруулж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө. Энэ төрлийн 72 автомашин бүртгэлтэй байна" гэлээ.
Дараах тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгоно:
- 100 хувь цахилгаан буюу BEV төрлийн автомашинд шууд ногоон дугаарыг олгох юм байна.
- Мөн EREV төрлийн буюу үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, түүн дээрээ нэмээд батарей цэнэглэх зориулалтын нэмэлт эх үүсвэртэй, цахилгаан тээврийн хэрэгслийг эко ангилалд оруулж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гарчээ.
Харин приус, акуа, хосолмол хөдөлгүүртэй Hybrid тээврийн хэрэгслүүдэд мөн хамаатай гэсэн ташаа ойлголт явж байна. Hybrid тээврийн хэрэгслүүдэд ногоон дугаар олгохгүй гэдгийг онцлов.
100 хувь цахилгаан болон түүн дээрээ нэмэлт батарей цэнэглэх эх үүсвэр буюу жижиг хэмжээний генератор суурилуулсан тээврийн хэрэгсэлд ногоон дугаар олгох ажээ.







Бат · 8 минутын өмнө
Цөөн хонь ямаа шөнөжин үргээд хотлоддоггүй шиг л юм гарах юм аа