16 настай охины давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо
1 цагийн өмнө

16 настай охины давж заалдах шатны шүүх хурал тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хойшиллоо.
Учир нь улсын прокурор н.Баясгалан хөдөө орон нутагт шүүх хурал давхацсан учраас өнөөдрийн хуралд оролцох боломжгүйгээ мэдэгджээ. Мөн прокурор шалтгаан тодорхойгүйгээр н.Түмэн-Өлзий ирээгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Ингээд талуудын эрх тэгш мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг ийнхүү энэ сарын 11-ний 09:00 цаг хүртэл хойшлууллаа.






