Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед өөрийгөө өндөр барилгууд дээрээс нисэн бууж байгаагаар AI- аар бүтээж, энэхүү видеогоо өөрийн цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулж эхэлсэн.

Энэхүү үйлдэл нь мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авах эрсдэлтэй бага, өсвөр насны хүүхдүүд даган дуурайж болзошгүй, буруу алхам хийхэд хүргэх буруу сурталчилгаа болж буй гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс "Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул учруулахуйц бичлэгийг цахим орчинд нийтлэхгүй, уриалахгүй байхад анхаарч ажиллахыг" анхааруулсан байна.