Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина
2 цагийн өмнө

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2,612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д 2000-аад оны үед эзэмшүүлсэн бөгөөд тус газрыг чөлөөлөх ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн байна. Уг талбайг сэргээн засварлаж, улирлын чанартай өдрийн худалдаа, үйлчилгээний төв байгуулахаар болжээ.
“Восточный альянс” ХХК-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэй, газрын хэмжээг одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэн, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газар олгохоор болжээ. Дээрх талбайн зэрэгцээ найман нэрийн хоёр дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүх саналаа илэрхийлж, газрын үнэлгээг хийж эхэлсэн байна.
“Восточный альянс” компанийн чөлөөлсөн талбайд жижиг, дунд үйлдвэрлэл болон улирлын чанартай жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барихаар төлөвлөжээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Уг ажлыг ирэх долоодугаар сараас өмнө хийж дуусгана. Улирлын чанартай учраас ажлын байрны хүртээмж нэмэгдэнэ. Мөн нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнг сэргээж засварлана. Ингэхдээ нийтийн бие засах газар, зогсоолын асуудлыг шийднэ” гэв.








Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXN BOOW XANMAAR DOLOON ANUSDI80955877VANXANDI BIEE UNELLEED