АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
2 цагийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа бүлгийн даргаа сонгох ёстой байсан ч хойшлууллаа. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Түвшин нар нэр дэвшсэн мэдээлэл бий.
Х.Тэмүүжин гишүүний хувьд парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр эрх зүйч мэргэжилтэй. Харин УИХ-ын гишүүн Б.Түвшин нь анх удаа парламентад сонгогдсон, эдийн засагч мэргэжилтэй юм.
Туршлага харвал Х.Тэмүүжин гишүүн илүүрхэнэ гэсэн байр суурийг АН-ын бүлгийн гишүүд илэрхийлж байв. Гэсэн ч АН доторх улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа учраас бүлгийн даргынхаа албан тушаалыг эцэслэж чадсангүй. Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Миний хувьд намын дарга, бүлгийн даргыг салгаад ажиллах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Гэвч бүлгийн гишүүд “Хамтад нь хашаад яв” гэсэн. Санал хураагаад энэ асуудлыг хойшлуулж хэлэлцье, та бүлгээ удирдаад ажиллаж бай гээд олонхиороо шийдлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг парламентын туршлагатай хүн удирдаж авч явах нь зүйтэй юм” гэлээ. Мөн АН намын генсекээрээ С.Баярцогтыг жинхлэх үү гэдэг асуудал улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал маргааш Төрийн ордонд хуралдаж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоод буй С.Баярцогтыг жинхлэх эсэхийг шийдвэрлэх юм. Өчигдөр АН-ын ахмад гишүүд мөн Төрийн ордонд мэдээлэл хийж, намын дотоод шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд хийгдэж буй зарим томилгоонд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилсон явдлыг эрс эсэргүүцэж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)







Зочин · 51 минутын өмнө
2ZALYYD SEXSEER XUCHINDUULI80955877BOOB XNTAL XOXOJ BOOW DOLOON80955877