Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох шүүх хурлыг ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ
54 минутын өмнө

Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Тэгвэл шүүгдэгч М.Батчулууны өмгөөлөгч шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан түр завсарлалаа.
Тэгвэл шүүх дөнгөж сая эл хэргийн хурлыг бүхэлд нь ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, ЭХХШТХ-ийн 34,4 дүгээр зүйлийн 2,2,1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв. Шүүх хуралдааны хаалттай явуулахаар шийдвэрээ гаргалаа. Тус шийдвэрт гомдол гаргах эрхгүй. Эл хэрэгт бага насны хоёр хүүхэд хохирогч болсон. Иймд насанд хүрээгүй хоёр бага насны хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар шүүх бүрэлдэхүүн үзлээ хэмээв.
Холбоотой мэдээлэл:
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ







Зочин · 45 минутын өмнө
TOMSGN XELEERE GOE XUSMEER YDAANAAR DOLOON80955877
Зочин · 46 минутын өмнө
BOOB VNZN XXN BOOW DOLOOJ80955877ANUSDAX