АН генсектэй болж дэд дарга нараа сонголоо
50 минутын өмнө

АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд өчигдөр болж Генсек, дэд дарга нараа сонголоо. Энэ удаагийн хуралдаанд Үндэсний бодлогын хорооны гишүүд “Ардчиллын гэрэгэ”-г уншуулан бүртгэлээ баталгаажуулан оролцлоо.
Хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэболд нар даргалж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 4-ны өдрийн хурлаас санал болгосон Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсан юм.
Уг хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх, мөн намын таван дэд даргын сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл "Арван жил үүдээ нээгээгүй Ардчилсан намын хаалга үүдээ нээж, хана туургаа сольсон шинэчлэлийн ажил үргэлжилсээр намын удирдлагуудаа гүйцээн сонгох, дүрэм журмуудаа эцэслэх ээлжит нэгэн хурал ийн эхэлж байна. Ардчилсан нам бүх шатандаа сонгуультнуудаа шинээр сонгож төв, анхан, дунд аль ч шатанд сонгуультнуудын 70 хувь нь анх удаа сонгогдсон залуучуудаас бүрдлээ. 1990 онд эхэлсэн Ардчиллын үйл хэрэг ахин дараагийн шатандаа гарсан онцлог сонгууль, шинэчлэлийн үйл явц намд өрнөлөө. Зориг гарган өрсөлдөж, энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн эзэд болсон шинээр сонгогдсон ҮБХ нар, тэр тусмаа залуу ҮБХ-ны гишүүддээ онцгойлон талархал илэрхийлье. Зарчмын улс төр, зарчмын ойлголцол, зарчмын эв нэгдлийг барин фракц, талцал биш бодлого суурьтай намыг бий болгохоор томилгоог санал болгож буйг эрхэм ҮБХ-ны гишүүд ойлгож буй байх. Ялалт үргэлж олных байдаг. Ялагдлын буруутан харин дандаа дарга гэж би боддог. Гэтэл дарга яаж хариуцлага хүлээх вэ, намын даргаас буух нь хариуцлага биш, хариуцлагаа хамтдаа, цугтаа үүрье, асуудлаа ил тод яриад олонхын саналаар томилгоо хийе гэж өмнөх хурал дээр олон хүн хэлснийг эргэн сануулъя. Нөгөө талаас дарга багаа зарлах эрхгүй, босго давуулах ёстой болсон хатуу дүрэм ч батлагджээ. Аливаа бүхэн цагтайгаас гадна хэмжээ хязгаартай. Нээлттэй, ил тод байх нь сайн ч хэмжээнээсээ хэтэрвэл намаа ч сүйрүүлэх эрсдэлтэй. Дотооддоо үргэлжилж буй хэрүүл тэмцлээ зогсоож, ялалт, амжилт руугаа дөтлөх цаг хэдийн ирснийг сануулъя. Ардчилсан Намын ялалт, бадралын он цагийг эхлүүлэхийн тулд өнөөдөр энд халуун тогоондоо хэлэлцэж генсек, дэд даргаа томилох шаардлага буйг тодотгоё" гэв.
АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад УИХ-ын гишүүн Н.Ганибал, Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг нэр дэвшүүлж, ҮБХ-ны гишүүдийн нууц санал хураалтаар сонгосон юм.
Тэгвэл намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс АН-ын ЕНБД-д С.Баярцогтыг батламжлуулахаар оруулж ирсэн.

Нэр дэвшигч С.Баярцогт "Надад Ардчилсан намыг ялуулах хүсэл зориг бас боломж байгаа. Та бүгдийн итгэлийг хичээл зүтгэлээр хариулж чадна. 2021-2023 оны хооронд тамга, тэмдгээрээ хоёр хуваагдсан байсан намаа нэгтгэх ажлыг хийсэн" гэж өөрийн байр сууриа илэрхийлэв.
Намын ЕНБД-аар С.Баярцогтыг жинхлэх эсэх санал хураалтын дүнгээр ҮБХ-ны нийт гишүүдийн 66 хувийн саналаар жинхэллээ. Тодруулбал, түүнийг гишүүдийн 224 дэмжсэн бол 113 дэмжсэнгүй.







Зочин · 15 минутын өмнө
SAWN80955877
Keira Carroll · 22 минутын өмнө
Where have I seen this drama before? Once, in a student club election, we had two factions battling for control, a real Level Devil situation. Reaching across the aisle and convincing everyone that sharing pizza was more important than winning helped us unify then. Sharing a pizza now, though, might not solve Mongolia's political woes.
Зочин · 41 минутын өмнө
BOOB GOE EDELMEER YDAAN XELEERE OROLDOJ DOLOOJ BOOB TAWITAL XXI80955877ANUSDAAD