Т.Даваадалайн оронд НЗД-ын орлогчийн суудалд хэн суух вэ?!
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай шүүхийн байгууллагад шалгуулахаар ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн билээ.
Түүнийг Туулын хурдны замын тендертэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад буй.
Тодруулбал, тэрбээр эхнэрийнхээ үеэл дүүд 5.6 тэрбум, найзынхаа хамаарал бүхий хоёр аж, ахуйн нэгжид 709 сая төгрөг, эхнэрийнхээ хувьцаа эзэмшдэг компанид 47.9 сая төгрөг тус тус шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
Тэгвэл түүний оронд хэнийг НЗД-ын орлогчоор томилох вэ? гэсэн асуулт хариултаа эрэн эзэнгүй байсаар нэлээдгүй хэдэн өдөр боллоо. Түүний суудалд хэнийг томилох талаарх асуудалд НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатыг томилохоор яригдсан эхэлсэн гэх мэдээлэл чих дэлслээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат гэж хэн бэ?
- ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1988-1998 он Архангай аймгийн Их тамир сумын сургууль /БҮРЭН ДУНД/
1998-2002 он МУБИС-ийг Багш /БАКАЛАВР/
2005-2007 он Удирдлагын академийн Удирдахуйн ухаан /МАГИСТР/
- АЖЛЫН ТУРШЛАГА
2000-2004 он Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд багш
2004-2011 он Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга
2011-2013 он Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга
2013 он Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга
2013-2016 он Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
2016-2020 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
2018-2020 он нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч







Зочин · 38 минутын өмнө
SAWI80955877
Peter Hanson · 43 минутын өмнө
I saw someone allegedly diverting funds to family members businesses. It's like a real-life, high-stakes Connections Game of power and influence! Back then, our team had to untangle a web of questionable transactions. Sharing this feels relevant now!
Зочин · 1 цагийн өмнө
TOMSGN YDAANAAR TAWIYYLTAL XANTAL DOLOOMR80955877URN SHINEGENE AMSI
Зочин · 1 цагийн өмнө
2ERD SEKSEER DYRTAI SEXSEER SHAAJ XUCHINDUULI BOOW XXI BOOW DOLOOJ ANUSDX80955877