ҮХЦ: “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
2026/05/08

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна" гэх Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн тул түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, өнөөдрийн 09.30 цагт эхэлсэн тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн нь энэ юм.







Зочин · 2026/05/08
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/05/08
SAWI80955877
Зочин · 2026/05/08
Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож 4 жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг болох энэ үед л улс хөгжинө Одоо бол төрд гарч амдралаа л дээшлүүлэх шат болголоо