Үндэсний хэмнэл айсуй
2014/07/28
Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй нэгтгэсэн парти айсуй. Тус парти нь наймдугаар сарын 2-нд “Iloft function house”-д 22.00 цагт болох бөгөөд шоуны үеэр "Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгa"-ын уран бүтээлчид алдарт “Жалам хар” уран бүтээлээр, "Монгол костюмс"-ын залуус электро “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ээ толилуулах юм байна.
Үндэсний соёл, үндэсний урлагаараа бахархсан тус үдэш “Шанз 3” хамтлагийнхан өөрсдийн уран бүтээлээ хүргэх бол DJ Дөлөөгийн сеттэй нэгдэх болно. "Үндэсний хэмнэлд нэгдье" уриатай “Хэмнэл” партинд ирсэн эхний 100 залууст коктейл үнэгүй өгөх бөгөөд олон сонирхолтой гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байна.