Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт орвол 27,000 гаруй эх шинээр одон авна гэв
1 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүн 2025 оны зургаадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлж байв.
Хуулийн өөрчлөлтөөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгээс “бага хүүхэд нь 1 нас хүрсэн” гэснийг, 3.2 дахь хэсгээс "бага хүүхэд нь 1 нас хүрэхэд", "байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас", "1 ба түүнээс дээш настай" гэснийг хасахаар тусгасан.
Хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалах, энэхүү урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байх, төрөлтийг дэмжих, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Мөн хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан гэж танилцуулгад дурджээ.
Ингэснээр Алдарт эхийн одонг шинээр авах 27,100 ээж, хоёрдугаар зэргийн одон нь нэгдүгээр одон болох 10,154 ээж байгааг хуулийн төсөл санаачлагч Д.Үүрийнтуяа хэллээ. Хуулийн төсөл батлагдвал одонтой ээжүүдэд олгох тэтгэмжийн хэмжээ 7.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа "Хуулийн өмнөх өөрчлөлт буюу 2024 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан хуулиар нэгээс дээш насандаа нас барсан, байгалийн гамшиг, осол зэрэг шалтгааны улмаас нас барсан хүүхдийг оруулан тооцдог болсон. Харин нэг нас хүрээгүй байхдаа эндсэн бол одон олгоход тооцохгүй үлдсэн. Бид Үндсэн хуульдаа хүнийг үндэс угсаа, нас хүйс, эрхэлсэн ажил албан тушаал зэргээр ялгаварлан гадуурхахгүй гэж заасан. Мөн хүний эрх зөрчигдөхтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хариуцах ёстой.
Иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг нь төрийн өмнө байгаа учраас орхигдсон эрхийг нь сэргээн эдлүүлэхээр хууль санаачлагчийн хувьд энэ төслийг оруулж ирж байна" гэв.







Зочин · 42 минутын өмнө
XUCHINDEX ZALYYTAI TSAGR SEXSYGR DEWSGER BOLI80955877
Зочин · 57 минутын өмнө
ERCHUUDN ANUSN NUX XELEERE LAW ZOOLONOOR GUN DOLOOJ TAWIYYLI80955877
Зочин · 59 минутын өмнө
DYRTAI SEXSDEED TOMSGN XELEERE GOE VANAG XUSNEER DOLOOGOOD80955877
Зочин · 60 минутын өмнө
SAWI80955877VANXANDX SXN BOOB XXMOOR BOOW DOLOOJ ANUSDAX AL SEXSYGEER80955877