Б.Ану-Үжин: Дэлхийн адууны өдрийг бид санаачилсан юм уу, бүх зүйлийг нийслэл дээр нааж байна
2 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй 16 мега төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Бид асуудал хэлэлцэж хуралдалгүй гурван сар болжээ. Энэ хугацаанд нийгэмд үүсээд буй том төслүүдтэй холбоотой ойлголтын зөрүү, асуудлууд ид өрнөлөө.
Бид энд улс төрч гэхээс илүүтэй иргэдээ төлөөлж байгаа нэг л иргэн гэж би боддог. Тиймээс иргэдийн хурлыг битгий улс төржүүлээсэй. Энд улс төржөөд эхэлбэл Улаанбаатар хотын ажил явахгүй. Том төслүүд хэрэгжүүлэхэд хэд хэдэн анхаарах зүйл байдаг.
Иргэд нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх асуудлыг илүүтэй зохион байгуулах ёстой юм болов уу. Мэдээж хэрэг эсэргүүцэлтэй тулна. Үүнийг олон нийтээр хэлэлцүүлээд явбал ямар нэгэн байдлаар хардалт сэрдэлт төрөхгүй. Бид өнөөдөр хэрэгжүүлэх гэж байгаа төслөө боломжоороо сурталчилж байна. Гэхдээ ач холбогдол нь юу вэ, яагаад чухал гэдгийг бид иргэдэд ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байгаа юм бэ. Хотын дарга хэлэлцүүлгийг шат дараатай зохион байгуулаасай. Иргэд төрдөө итгэхгүй бол болохгүй.
Бүх зүйлийг нийслэл дээр нааж байна. Дэлхийн адууны өдрийг нийслэл зохион байгуулах гэж байна гэсэн мэдээ харлаа. Нийслэл том төсөвтэй боллоо, тусгаар улс боллоо гэж ярьж байна. Бид үүнийг санаачилсан юм уу, хариуцсан шадар сайд нь нийслэлд хариуцуулж өгсөн. Бид нийслэлийнхээ ажлыг л хийе. Улсын ажлыг улс нь хийх хэрэгтэй.
Энд сууж байгаа төлөөлөгчид засаг даргад ямар нэгэн байдлаар эрх олгоогүй, үүрэг болгосон. Улаанбаатар хотын өмнө тулгарч буй асуудлыг шийдээсэй гэж үүрэг өгсөн. Тиймээс үүнийг зөв илэрхийлэх хэрэгтэй.
Нийгэмд явган замтай холбоотой асуудал их гарч байна. Би явган замыг засах ёстой гэж боддог. Тиймээс явган замын ажил хийгдэх ёстой. Ажил хариуцаж байгаа хүмүүс маань явган замын явц, асуудал юунд байгаа гэдгийг яагаад гарч ярихгүй байна вэ" гэв.







Зочин · 11 минутын өмнө
ZYGAATSI TSAG NEG YDAAGN SEXSYG XANGAAD80955877
Зочин · 23 минутын өмнө
DYYDLGR VANXANDI TOMSGN XLEERE LAW DOLOOJ80955877
Зочин · 36 минутын өмнө
Adsagnii bayr gej yu baidagiin boli
Зочин · 37 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXNN ANUSDAAD80955877SHAALGYYLAAD