ТТАХНЭ ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ACQH СТАНДАРТЫН ДАГУУ 3-Р ШАТНЫ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНДЭЭ АМЖИЛТТАЙ ХАМРАГДАВ
43 минутын өмнө

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь 2023 онд БНКУ-д төвтэй ACQH Олон Улсын Эрүүл Мэндийн магадлан итгэмжлэлийн байгууллагын 460 шалгуур үзүүлэлтийг S+ түвшинд хангаж, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын анхны төрийн өмчийн эмнэлэг болсон.

2026 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд ACQH байгууллагын Олон Улсын нэг шинжээч, дотоодын нэг шинжээчээс бүрдсэн баг тус эмнэлэгт ажиллаж, ACQH стандартын дагуу 2026 оны 3-р шатны явцын үнэлгээг амжилттай хийж дуусгалаа.

Явцын үнэлгээ нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах чиглэлд:
- Удирдлага, манлайлал
- Нөөцийн менежмент
- Аюулгүй байдлын менежмент
- Эмчилгээ болон тусламж үйлчилгээ гэсэн 4 бүлэг стандартын хүрээнд хийгдлээ.








