Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ
56 минутын өмнө

Монголчууд татварын дарамт, үнийн өсөлтөд үнэндээ сөхөрч, өөдөө гарч чадахгүй байна. Цалингийн орлогоос өрсөөд бараа бүтээгдэхүүний үнэ өсчихнө. Иргэдийн худалдан авах чадвар муудахаар бизнес эрхлэгчдийн орлого буурч, эдийн засаг хэцүүдэж байна. Монголд бизнес явуулахад татвар, шимтгэлийн дарамт асар их байгаа. Бодит амьдрал дээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ирж байгаа татварын ачааллыг тооцож үзвэл нийт орлогынх нь 50-60 орчим хувийг хуу хамдаг гэж эдийн засагчид хүртэл ярьдаг. Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, онцгой албан татвар, гаалийн татвар, лиценз, төлбөр, хураамж зэргийг тооцвол иргэд орлогоо тэр чигт нь шахуу төрд шууд болон шууд бусаар өгч байна.
Угаасаа татварын бодлого хоёр талтай. Ач холбогдол, хор хохирлыг нь аваад үзье л дээ. Ач тус нь татвараар эмнэлэг, сургууль, цэрэг, цагдаа, зам, дэд бүтэц, нийгмийн хамгаалал санхүүждэг. Хэрэв татвар байхгүй бол төр үндсэн үйлчилгээгээ үзүүлж чадахгүй. Тиймээс тодорхой хэмжээний татвар бол зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ гол асуудал нь татварын хэмжээ бус, татварын дарамт эдийн засгийн чадамжаасаа давсан үед эхэлдэг. Өөрөөр хэлбэл, иргэдийн орлого бага, бизнесүүдийн ашиг муу байхад өндөр татвар ногдуулах нь эдийн засгийг тэтгэх биш, харин ч боомилж байгаа юм.
Өндөр татварын хамгийн эхний хор уршиг бол иргэдийн ядуурал. Хүн хөдөлмөрлөж олсон орлогынхоо ихэнхийг татвар, шимтгэл, үнийн өсөлтөд алдахаар амьдрал нь сайжрах мэдрэмж төрдөггүй. Цалин өссөн ч НӨАТ, инфляци, даатгалын шимтгэлд шингээд дуусдаг. Тийм болохоор хүмүүсийн хөдөлмөр хийх хүсэл, итгэл найдвар сулардаг гэсэн үг. “Их ажиллаад ч нэмэргүй” гэсэн сэтгэл зүй бий болдог нь хамгийн аюултай.
Хоёрдугаарт, өндөр татвар жижиг, дунд бизнесүүдийг сөхрүүлдэг. Түрээс, зээл, валютын ханш, импортын зардал, цахилгаан, шатахуун гээд дарамт их. Дээр нь татвар нэмэгдэхээр бизнесүүдийн мөнгөн урсгал тасарч, зарим нь ажилчдаа цомхотгоно. Аж ахуйн нэгжүүд ар араасаа хаалгаа барина. Аж ахуйн нэгжүүд дампуурах тусам ажлын байр багасаж, эдийн засаг хумигддаг. Үүнээс ч аюултай зүйл нь төрийн хэт данхайлт. Татвар нэмэгдэх тусам төрийн мөнгө зузаардаг. Харин төрд мөнгө ихдэхээр зардал танах биш, улам тэлэх хандлага гардаг. Шинэ агентлаг байгуулна, орон тоо нэмнэ, үр ашиггүй төсөл эхлүүлнэ. Улстөрчид сонгуулийн өмнө популист амлалт өгөх боломж нь өснө. Өөрөөр хэлбэл, татвар нэмэгдэх тусам төр “таргалдаг”.
Монголд сүүлийн 10-20 жил төсөв жил бүр өссөн. Гэтэл иргэдийн амьдрал төдийлөн сайжирсангүй. Төсөв өсөхийн хэрээр төрийн бүтэц томорч, зардал нэмэгдэж, дагаад дахин татвар нэмэх шаардлага гардаг гаж цикль бий болсон. Энэ нь хувийн хэвшлээ сорж амьдардаг эдийн засгийн хэлбэр рүү орж байна гэдгийг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид байнга шүүмжилдэг. Мөн өндөр татварын өөр нэг хор уршиг бол далд эдийн засгийг тэлдэг явдал. Хэт өндөр татвартай орчинд хүмүүс татвараас зайлсхийх арга хайдаг. Бэлэн мөнгөөр наймаа хийх, орлогоо нуух, компаниа жижиглэн хуваах, бүр гадагшаа гарах хүртэл үзэгдэл нэмэгддэг нь чөлөөт зах зээлд байдаг л үзэгдэл. Ингэснээр шударгаар татвар төлж байгаа хүмүүс хамгийн их хохирдог тогтолцоо үүснэ.
Ямар сайндаа “Монгол төрийн татвар Манжийн үеийн татвараас ч өндөр болсон” гэж эдийн засагчид ярьж байх вэ дээ. Манжийн үеийг монголчуудын хамгийн ядуу, мөлжигдсөн үе байсан гэж түүхчид тэмдэглэсэн байдаг даа.
Өндөр албан татвар, мөнгө хүүлэгчдийн өр, эдийн засгийн хараат байдал нь ард иргэдийг туйлдуулж байсан гэдэг. Ер нь ард иргэд “татвар төлөхгүй” гэж дургүйлхээд байгаа юм биш. Харин “Миний төлсөн татвар бидний амьдралыг сайжруулж чадахгүй байна” гэдэгт бухимддаг. Хэрэв татварын мөнгөөр чанартай сургууль, эмнэлэг, түгжрэлгүй зам, аюулгүй орчин бүрдэж байвал хүмүүс татварыг өөрөөр хүлээж авна. Харин иргэд аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвар эсрэгээрээ үр ашиггүй тендер, хэрэггүй байшин сав болж хувираад байна. Бас улс төрийн шоунд зарцуулагдаж байгаа.
Үр дүнд нь төр данхайсаар ирлээ. Төр мөнгө ихтэй болохоор ямар ч хэрэггүй бүтээн байгуулалт хийдэг. Манай улсад арав, хорин жил болоход ашиглалтад ороогүй барилгууд өчнөөн. Яагаад ингээд байлгаад байдаг шалтгаан нь төсвийн мөнгийг тийш нь урсгах нь улстөрчдийн ашиг сонирхол.
Улс орны баялаг бол ард иргэд болон бизнес эрхлэгчид. Хувийн хэвшил баялаг бүтээж байж төр оршин тогтнодог. Харин төр хувийн хэвшлээ хэт сорж эхэлбэл эдийн засгийн суурь нурах аюултайг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс татварын бодлогын гол зорилго нь төрийг томруулах биш. Харин иргэдээ мөнгөтэй болгож, бизнесээ өсгөх, хөдөлмөр эрхлэх сонирхлыг дэмжихэд чиглэх ёстой юм.
М.МӨНХЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН







Зочин · 5 минутын өмнө
XALYYTSTAL SHAAN TAALLAAR XILTSEED80955877
Зочин · 18 минутын өмнө
UNEGUIGEER SEXSDEED VAWALDGCH TOMSGN XELEERE YDAAN DOLOON80955877
Зочин · 19 минутын өмнө
SADARTLA SHAALGI XUCHINDEED VANXANDI BOOB XXI ANUSDAX80955877