Б.Гантулга: Гадаад багш нарын амьжиргааны зардал, байрны түрээс зэрэг цалингаас бусад бүх зардал ₮3.9 тэрбумд багтсан
1 цагийн өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг гадаад улсаас багш авчирч, ажиллуулан нөхөх тухай тогтоолын төслийг НИТХ-ын хуралдаанаар батлав.
2026-2027 оны хичээлийн жилд эхний ээлжид 200 англи хэлний багшийг авчирч, багшийн дутагдал өндөр байгаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулахаар төлөвлөснийг төслийн танилцуулгад дурджээ.
Филиппинээс англи хэлний 200 багш ажиллуулахад нийт ₮8.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нийслэлээс ₮3.9 тэрбумыг улсын төсвөөс ₮4.3 тэрбумаар санхүүжүүлж, нэг багшийг жилийн 21.6 сая төгрөг буюу сарын ₮1.8 сая орчмоор цалинжуулахаар тооцоолсон байна.
Хуралдааны үеэр санхүүжилтийн тухай НЗД-ын Тамгын Газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга "Одоогоор нийслэлийн төсөвт гадаад багш нарын 3.9 тэрбум төгрөг тусгагдаагүй. Тогтоолын төслийг батлагдсаны дараа нийслэлийн төсөвт тодотгол оруулах юм.
Гадаад багш нарын Монгол Улсад ирэх зардал, амьжиргааны зардал, эрүүл мэндийн үзлэг, даатгал байрны түрээс, урсгал зардал, онгоцны билет зэрэг цалингаас бусад бүх зардал 3.9 тэрбум төгрөгт багтсан" гэв.

Цаашид англи хэлний багш нарыг мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах, ерөнхий боловсролын сургуульд багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттайгаар гадаад багшийн тоог жилд 50-аар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.








Зочин · 60 минутын өмнө
BOOB XOXOJ BOOW DÒLOOJ BIEE UNELLEED ZYGAATSAAD ANUSDI809557L877