БАЙР СУУРЬ: МАХНЫ ҮНИЙГ ЗОРИУДААР ХӨӨРӨГДҮҮЛСЭН ҮҮ, САЙД ЮУ ӨГҮҮЛЭВ?
1 цагийн өмнө

Махны үнэ зах, худалдааны төвүүдээр тэнгэрт хадав. Олон нийтийн зүгээс нөөцийн мах нь худалдаалагдахгүй байна гэх шүүмжийг иргэдийн зүгээс мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар махны үнийн өсөлтийг хязгаарлахтай холбоотой Засгийн газрын тогтоол батлав. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат болон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар юу өгүүлэв гэдгийг "БАЙР СУУРЬ" булангаараа хүргэж байна.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмнэ. Үнийг 2025 онд гэрээ байгуулахдаа тогтоосноор нь барина. Өөрөөр хэлбэл, хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөг гэсэн анхны үнээр худалдана. Хоёрдугаарт, нэг хүнд их хэмжээгээр олгох, И баримт шивдэггүй зэрэг үйл явцыг алдааг засаж, сайжруулна. Хэрэв И баримтгүйгээр олгогдсон мах байгаа бол буцаан нөхөж нөөцийн махны хангалт руу оруулна.Гуравдугаарт, нөөцийн махны худалдаа зургаадугаар сарын 15-нд дуусах байсныг долоодугаар сарын 1 болгож хойшлууллаа. Зах зээлд нэвтэрч байгаа нойтон махыг татаж, түгээлтэд оруулах зэрэг ажлыг зохион байгуулна. Одоогоор 9 ААН дээр 1400 орчим тонн мах байна.
Гэрээнд тусгагдсаны дагуу савлах, дэлгүүрүүдэд хүргэх ажлыг салбарын яам болон НЗДТГ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгуулна. Маргаашаас эхлээд бөөний дэлгүүр, ААН-үүдэд түгээлт хийнэ. Эдгээр ажлыг татаас өгч зохион байгуулах учраас хатуу хяналт тавина.Цаашид төв суурин газрын махны хэрэглээнд төр ямар байр суурь оролцоотой байх юм гэдгийг тодорхой болгоно. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн биржээр махны худалдааг зохион байгуулах боломжийг судална. Мах малын хотноос хэрэглэгчийн гарт хүртэл 4-5 дамжлага дамжиж байна. Энэ нь үнийн хувьд малчид, хэрэглэгчдэд ашиггүй нөхцөл үүсдэг. Энэ мэтчилэн асуудлыг цогцоор нь авч үзье.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт ирэх жилийн махны нөөц, нийлүүлэлтийн бэлтгэлээ одооноос хангаж ажиллах үүрэг өгсөн. Төсөв төлөвлөж байгаа энэ үед ирэх онд нөөцийн махыг хэдийн хэмжээнд авч, ямар хугацаанд борлуулах юм. Үүнд шаардлагатай хөрөнгийг одооноос эхэлж бэлтгэх ёстой.Зохиомол үнэ тогтоож байгаа эсэхийг Татварын ерөнхий газар, Монополын эсрэг газар шалгаж, хариуцна гэхчлэн шийдвэр гарлаа. Энэхүү тогтоолд махны экспортыг зогсоох талаар нэг ч үг дурдагдаагүй. Манай экспортод гарч буй мах одоогийн зах зээлд хямд байдаг сарлаг, адууны мах юм. Дотоодын хэрэглээний маханд экспорт нөлөөлдөггүй. Иймээс экспортоо зогсоохгүй.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: Холбогдох татварын байгууллагаас авсан мэдээллээр нийслэл Улаанбаатар хотод 5 мянган тонн нөөцийн мах бүрдүүлж, худалдаалах ёстой байсан. Өнгөрсөн онд 8000 тонн нөөцийн мах худалдаалсан мэдээлэлтэй байна. Хүнсний тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь нөөцийн мах, махны үнээс үүдэлтэй инфляцаас сэргийлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Өмнөх Засгийн газрын үед Нийслэлийн Засаг дарга нөөцийн махны тухай асуудлыг өөрийн төсөв, эрхлэх асуудлын хүрээнд бүрэн шийдвэрлэж, хариуцна гэж танилцуулж байсан. 5000 тонн нөөцийн махны асуудлыг татварын байгууллагаас өгсөн мэдээлэл дээр тулгуурлаад үзэхэд 2500 тонн нь худалдаалагдсан нь НӨАТ-ын баримтаар баталгаажсан гэдэг тоон мэдээг Е
рөнхий сайдад танилцуулсан. Үлдсэн 2500 тонн нөөцийн мах хаана байна вэ гэдэг асуудал хөндөгдсөн. Амралтын өдрүүдэд энэ чиглэлд ажилласан. Мөн холбогдох хууль хяналтын байгууллагад үүрэг чиглэл өгсөн. Дүн мэдээ эцэслэгдэж гараагүй байна. Урьдчилсан байдлаар нөөцийн мах бэлтгэгч компаниудын өгсөн мэдээллээр 1400 тонн мах байгаа гэж хэлсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах худалдаалах 600 гаруй цэг байгуулсан гэж хотын захиргаанаас мэдээлж байсан. Хяналт шалгалт явуулахад нөөцийн мах борлуулах цэг 600 биш, 375 цэг байна гэж тогтоосон. Үүнээс 250 цэгт нь ажиллахад сүүлийн нэг сар нөөцийн мах ирээгүй гэсэн мэдээллийг өгсөн. Нөөцийн мах бэлтгэгч компаниудаас яагаад байгаа махаа худалдаалахгүй байна вэ гэхэд "Нийслэлийн Ерөнхий менежер худалдаалахгүй байж бай" гэсэн чиглэл өгсөн гэж танилцуулсан.
Тиймээс энэ асуудал зохион байгуулалттай байж болзошгүй, зориуд санаатай махны үнийн өсөлтөд нөлөөлөх ажиллагаа байсан байж болзошгүй гэж үзэж байна. Одоо холбогдох байгууллагууд махны нөөц бэлтгэсэн компаниудын хэлж байгаа 1400 тонн мах яг тоо хэмжээгээрээ байна уу гэдгийг нягталж шалгаж байна. Хууль хяналтын байгууллагын шалгалт үргэлжилж байна. Тиймээс удахгүй тоо эцэслэгдэх байх. Урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлж Ерөнхий сайд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах арга хэмжээ авсан. Албан ёсны тамга тэмдгийг нь Нийслэлийн нэгдүгээр орлогч Б.Мөнхбат хүлээлгэн өгч, түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон.







Зочин · 41 минутын өмнө
2ZALYYSD SEXSEER UILCHLEED SEXSY XUCHINDUULI80955877AL SEXSYGEER
Зочин · 42 минутын өмнө
Зочин · 59 минутын өмнө
Үнийн өсөлтийг хянадаг газар сэргийлэхийн дэргэд байгуулаж үндэслэлгүй үнээ нэмсэн аж ахуйн нэгж хувь хүмүүсийг өндөр торгууль ноогдуулах хууль эрхийн акттай болж арга хэмжээ авч баймаараа