Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ангийн удирдлагуудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо
уржигдар

Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувиар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж байна.
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хаах хугацаандаа амь насаа алдсан 19 настай хүүгийн эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, прокурорын байгууллага явуулж байна. Болсон үйл явдлыг нуун дарагдуулах, асуудлаас зугтах гэсэн ямар ч оролдлогыг миний бие салбарын сайдын хувиар огт зөвшөөрөхгүй, бүх талаар хамтарч ажиллана. Одоогоор ЗХЖШ-аас албаны шалгалт явуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдон шуурхай ажиллаж байна.
Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо.
Хэвлэл мэдээллээр цацагдаад буй камергүй сохор бүсүүдийг бид хяналтад авах гэж хичээсээр ирсэн. Гэхдээ хүний бие засах, усанд орох зэрэг хувийн нууцад халдаж, язгуур эрхийг зөрчин камержуулах боломжгүй байдаг.
БХЯ, ЗХЖШ-аас дүрмийн бус харилцааг таслан зогсоох чиглэлд сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг ажиллуулах, соён гэгээрүүлэх суртал хүмүүжлийн ажлууд, сохор бүсээс бусад газрыг бүрэн камержуулах, удаа дараагийн шаталсан сургалт зэргээр ажиллаж байгаа хэдий ч зөрчил гарсаар байна.
Иймд орох, гарах хаалганы хяналтыг сайжруулж, шалгалтыг алхам тутамдаа биеэр хэрэгжүүлж байх харуул хамгаалалтын шинэ журмыг мөрдүүлж эхэлнэ.
Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд энэ асуудлыг эцсийг нь хүртэл хариуцаж, армийн соёл, дотоод уур амьсгалыг өөрчлөх, цэргүүдээ хамгаалах системийн шинэчлэлийг тууштай удирдан зохион байгуулах болно.
Энэ чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй нээлттэй хамтран ажиллахад бэлэн хэмээв.







Зочин · өчигдѳр
SaWI80955877
Зочин · өчигдѳр
Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож 4 жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг болох энэ үед л улс хөгжинө Одоо бол төрд гарч амдралаа л дээшлүүлэх шат боллоо
Зочин · уржигдар
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh