Т.Даваадалайгийн хилийн хоригийг өөрчилж 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
өчигдѳр

Хотын даргын орлогч асан Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодруулбал, Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцсэн байна.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Т.Даваадалайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх...” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзжээ.
Улмаар яллагдагч Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.







Зочин · 1 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 7 цагийн өмнө
Үйл явдал Н.Учрал гэдэг хүний тавилтаар өрнөж байна Үтэр түргэн Н.Учралыг зайлуулах хэрэгтэй байна Монголчууд аа
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
BOOB XXN BOOW DOLOOMOOR ANUSDI80955877