Нийслэлийн МАН-ын хорооны хурал 76 хувийн ирцтэйгээр эхэлсэн билээ. Хурлын эхэнд Хотын даргад Б.Пүрэвдагвыг санал болгосон МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг уншиж танилцуулсан юм.

Заалнаас хэн нэгэн нэрээ дэвшүүлээгүй тул Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдсэн байна. Улмаар түүнийг маргааш НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулах бөгөөд олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Хотын даргын томилгоо албажих юм.