Зарим арилжааны банкууд орон сууцны 8 хувийн хүүтэй зээлээ зогсоолоо
2014/07/29
Зарим арилжааны банкууд энэ сарын 29-нөөс эхлэн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлээ зогсоожээ. Тодруулбал, "Хаан", "Капитрон", "Улаанбаатар", "Капитал" банкууд 8 хувийн хүүтэй зээлийг зогсоосноо албан ёсоор мэдэгдээд байна.
Харин "Төрийнбанк" болоод "Хас" банк ийм төрлийн зээлийг олгож байгаа ч удаж байж гаргаж байгаа гэдгээ мэдээлэв. Тэгвэл "Голомт" банкны хувьд зөвхөн өөрийн харилцагчдаа 8 хувийн зээл олгох зарчмыг баримталж байгаа аж.
Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш эхний хоёр сард зээлийн эрэлт маш өндөр байсан. Харин тэрнээс хойшхи хугацаанд энэ төрлийн зээлийн эрэлт тогтмол буурч эхэлснийг орон сууцны зах зээлийг судалдаг “Мастер Пропертис” ХХК-ийн зүгээс өгч байсан. Ийнхүү ипотекийн зээлээр өдөөгдсөн эрэлт буурсантай холбоотойгоор орон сууцны үнэ сүүлийн гурван сард буурсан дүр зураг ажиглагдаж байна.
зүрх судас · 2014/07/30
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/07/30
8% нь үнэндээ тийм ч ****** биш юм...