ТОМЧУУД ӨӨДГҮЙ: Хүүхдийн баяраар ч хүүхдээ "хамгаалж чадаагүй" баримтууд!!!
1 цагийн өмнө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр томчууд бидний өөдгүй байдлаас болж бяцхан зүрхнүүд хорвоог орхилоо. Дайнтай улсад ч ингэж амиа алдаж олноороо хүүхдүүд мөнх бусыг үзүүлэхгүй, гэтэл манайд харамсалтай нь шил шилээ дарсан харамсалтай хэргүүд гарав. Кэйсүүдийг дурдвал,
Баримт-1: 2026.05.21 Дорнод аймагт цооногт унасан гөлөг аврах гэж байсан 15 настай хүү амиа алдав. Хүү хонхны баяртаа орох гээд хүлээж ядаж байсан аж. Багаасаа л нохой, мууранд дуртай, амьтанд хайртай хүү байсан болохоор тогтоол ус доошоогоо хөлгүй гэдгийг мэдэхгүй ийнхүү гөлөг аврах гэж ороод дахин ээждээ ирсэнгүй.
Баримт-2: 20206.05.24 Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж зургаадугаар ангийн хүүхэд дарагдаж нас барсан. Тодруулбал, хогийн цэг дээр тоглож байсан 13 настай эрэгтэй хүүхэд шороонд дарагджээ.
Баримт-3: 2026.05.28 Төв аймгийн Заамар суманд Уурхайн өрөмдлөгийн цооногт 3 настай охин унаж өчнөөн олон цагаар аврах ажиллагаа явуулаад ч аварч чадсангүй ээ. Охин уурхайн нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн нүхэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Охиныг аврах ажиллагаа нийт 60 гаруй цагийн хугацаанд үргэлжилж тухайн цооногийн зэргэлдээ 35 метр өргөнтэй, 70 метр урттай нүхийг шаталсан хэлбэрээр ухсан юм.
Баримт-4: 2026.05.31 Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Модон шонгийн доод ёзоорын тасарсан цахилгаан утсыг 2 настай хүүхэд барьж, тогонд цохиулж хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Хүүхэд хашаандаа тоглож байсан бөгөөд өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн шалбарсан ил утаснаас барьж, тогонд цохиулсан. Хөвсгөлийн дарга нар эрсдэл ярьж, зургаа татуулан цахимд нийтэлж байх хооронд нь уг хэрэг болсон нв үнэхээр харамсалтай.
Баримт-5: 2026.06.01 Төв аймагт 2 настай эрэгтэй хүүхэд цементэн хашаанд даруулж нас барав.
Баримт-6: 2026.06.03 Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах нэр бүхий хотхоны бохирын худгаас 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг олдлоо.
Баримт-7: 2026.06.01 Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тэднээс 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд байжээ.
Баримт-8: Дархан-Уул аймагт 15 настай таван өсвөр насны хүүхэд гэр бүлийнхээ автомашиныг зөвшөөрөлгүй унаж яваад ноцтой осол гаргав. Ослын улмаас хоёр хүүхэд амь насаа алдаж, гурав нь эмнэлгийн тусламж авсан.
Баримт-9: Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож, 17 настай охин нас барсан.
Бид бяцхан үрсээ болзошгүй осол гэмтлээс хамгаалж үл чадлаа. Хүүхдэд ээлгүй монгол гэж олон жил ярьж буй ч бодит байдал дээр юу ч сайжирсангүй. Өглөө гараад орой хайртай хүмүүстэйгээ уулзаж чадахгүй аюултай орчинд амьдарсаар хүүхдүүд амь эрсдсэн хэвээр... Хүүхдэп элтэй орчин гэдэг нь хаана ч хаашаа явсан бэртэж гэмтэхгүй аюулгүй орчинг хэлдэг нь тодорхой байтал манай улсад даанч хуулиа мөрдөж байгаа зүйл ганц ч алга. Төр, асран хамгаалагч нарын тоомжиргүй зангаас өчнөөн бяцхан зүрх зогсож байж монгол улс хүүхдэд ээлтэй хэмээгдэх вэ?! Алхам тутамдаа хүүхдүүд эрсдэлтэй тулгарч байна.







Зочин · 26 минутын өмнө
BOOB XXNO VANXANI SEXSEER BOIW DOLOOJ80955877
Зочин · 32 минутын өмнө
SAWI80955877
Зочин · 1 цагийн өмнө
Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож ажлуулах эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө