Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ
56 минутын өмнө

2026 оны зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулж байна.
Иргэд өөрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд хандан хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээллийг авах боломжтой.Мөн нотариатын үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өв хүлээн авах ажлыг зохион байгуулна.
Мөн 2026 оны зургаадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, өв хүлээн авах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна. Иргэд дээрх өдрүүдэд хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой бөгөөд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил 2027 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаанд үргэлжилнэ гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ.








Зочин · 16 минутын өмнө
80955877
Зочин · 16 минутын өмнө
SAWI80955877BIEE UNELLEED SHAALTSD VAWALDI BOOB XXI BOOW DOLOON8P955877