ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛНА
2 цагийн өмнө

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) ХХК-ийн үүсгэн байгуулсны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Орон сууцны санхүүжилт” форумыг зургаадугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Тус форум нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг өргөжүүлэх зорилготой.
Форумыг Хот Байгуулалт, Барилга Орон Сууцжуулалтын Яам, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Германы Шпаркассэ Банкны Монгол дахь сангийн дэмжлэгтэйгээр МИК хамтран зохион байгуулах юм.
Арга хэмжээнд Монгол Улсын төрийн байгууллагууд, Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны гишүүн байгууллагууд, Европын ипотекийн холбоо ба Барьцаат бондын зөвлөл, “Deutsche Bank”, Европын Орон Сууцны Хуримтлалын Банкнуудын Холбоо болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн байгууллагууд зэрэг нийт 10 гаруй олон улсын зочид, төлөөлөгчид оролцоно.
Форумын хүрээнд “Орон сууцны санхүүжилтийн олон улсын тогтолцоо”, “Дэлхийн бондын зах зээлийн чиг хандлага”, “Тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
МИК нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 20 жилийн турш иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг тууштай дэмжин, Монгол Улсад ипотекийн зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ хүрээнд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулж, Засгийн газрын хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Мөн ойн арга хэмжээний хүрээнд Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.










Зочин · 2 цагийн өмнө
XALYYXN SEXSY UILCHLGEG XNMASR SHAAN80955877
Зочин · 2 цагийн өмнө
VANXANI SEXSEER TSAGR SADARLAAD URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDMAAR XUCHINDI TOMSGN XELEERE YDAAN TAWITAL SXN DOLOOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ80955877