Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ
58 минутын өмнө

Цагаан сараас хойш махыг гулуузаар нь авсан айл тун ховор гэхэд хилсдэхгүй ээ.
Хаврын улиралд нөөцөлсөн махаа иргэддээ борлуулж махны үнийг тогтворжуулдаг байлаа. Гэвч өнөө жил төр үүргээ гүйцэтгэж чадсангүй. Зуны эхэн сартай золгосон ч махны үнэ тогтворжих нь бүү хэл долоо хоног тутамд нэмэгдсээр байна. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 2 хувиар, өнгөрсөн долоо хоногоос 1.4 хувиар өсжээ.
Тодруулбал, нэг кг хонины ястай мах дунджаар 27666 төгрөг, үхрийн ястай мах дунджаар 33742 төгрөг бол үхрийн цул мах 37835 төгрөгөөр худалдаалагдаж байна. Адууны мах ястай нэг кг нь 18525, ямааны мах ястай нь 21661 төгрөгийн үнэтэй. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 4.4 хувиар өсөж 33742 төгрөг, үхрийн цул махны үнэ 2.0 хувиар өсөж 37835 төгрөгийн дундаж үнэтэй болжээ.
- Хонины ястай мах 27.6 мянга,
- Үхрийн ястай мах 33.7 мянга,
- Үхрийн цул мах 37.8 мянга,
- Адууны ястай мах 18.5 мянга,
- Ямааны ястай мах 21.6 мянган төгрөгийн үнэтэй байна. Эл үнэ энэ долоо хогийн сүүлээр хэд болж өсөхийг бид таашгүй.
Гурилын үнэ
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3512 төгрөг, 1-р зэрэг нь 2506 төгрөг, 2-р зэрэг нь 1435 төгрөг байна.
Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, 1-р зэрэг нь 2300 төгрөг, 2-р зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Хүнсний ногооны үнэ
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.2 хувиар буурч 3101 төгрөг, монгол сонгино 3.6 хувиар буурч 4285 төгрөг, монгол лууван 0.9 хувиар буурч 3182 төгрөг, хүрэн манжин 1.7 хувиар буурч 4093 төгрөг, монгол байцаа 1.0 хувиар өсөж 35858 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Иргэн: Мах үнэтэй байна. Нөөцийн мах олдохгүй юм. Хонины мах 26 мянгаар авлаа. Хямдханыг нь бодож тахианы махыг авч идэж үзсэн ч хоол болохгүй юм байна лээ. Тэтгэврийн зээлтэй бид сүүтэй цайгаа ч ууж чадахаа больсон. Хоногийн хоолны махаа л арайхийж авч байна даа.
Тэтгэврийн хөгшид бол дээрх иргэнтэй агаар нэг хариултыг өгч байгаа юм. Махны үнэ хаданд гарч, гулууз мах мөрөөдөл болжээ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.







Бат · 51 минутын өмнө
Мал аж ахуйн орон гэх махны үнэ тнгэрт хадсан энэ нь эргээд хэрэглээ багасана энэ үед л үнэ буурна манайх мах авахаа болсон хятадын тахианы мах зөөлөн хэрэглэж байгаа