Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) ХХК-ийн үүсгэн байгуулсны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Орон сууцны санхүүжилт” форум өнөөдөр боллоо.

Тус форум нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг өргөжүүлэх зорилготой бөгөөд 10 гаруй олон улсын зочид нийт 250 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч МАРКУС ЛОХ дараах байр суурийг илэрхийлсэн юм.