Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлээд буй.

Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу зургаадугаар сарын 15-28-ны хооронд 14 хоногоор хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Зургаадугаар сарын 15-28-ны хооронд халуун ус хязгаарлах бүс, хороолол:

  1. Жаргалан хотхон
  2. Солонгос улсын ЭСЯам
  3. Нархан хотхон
  4. Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  5. Олимп хотхон
  6. Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим
  7. Нарантуул зах
  8. Дүнжингарав хороолол
  9. Маршал таун хороолол
  10. Ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид
  11. Их тэнгэр цогцолбор
  12. Сонжин гранд зочид буудал
  13. Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  14. АШУИС-н шинэ байр
  15. Амгалан орчмын хэрэглэгчид
  16. 15-р хорооллын ЦТП-15 салаа
  17. Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, УДДТ-15-с хангагддаг хэрэглэгчид

Энэ хуагцаанд ДХ-1236-ДХ-1240 хооронд 2Ф700мм голчтой 156 хос метр шугамыг шинэчлэн солих, ИЗ-1217 цэгт салааны 1Ф400мм хаалт, ДХ-1277 цэгт холбоосны 1Ф300мм таслах, ДХ-1463 цэгт салааны 1Ф300мм хаалт, ДХ-1238 цэгт салааны 1Ф250мм таслах, ИЗ-1217 цэгт тойруу 1Ф250мм таслах хаалтууд шинэчлэх, ДХ-1240 цэгт Ф700мм голчтой компенсатор шинэчлэх болон урсгал засварын ажил хийгдэнэ гэж "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.