Элсэлтийн шалгалтын 2026 оны суудлын хуваарь гарчээ
1 цагийн өмнө
2026 оны Элсэлтийн Шалгалт зургаадугаар сарын 25-ны өдөр эхэлнэ.
Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс энэ жилийн Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарсныг мэдээллээ.
Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn / https://eyesh.eec.mn/profile/login / цахим хуудасны "шалгуулагчийн булан" хэсэгт нэвтрэн асуулга судалгааг бөглөөд суудлын хуваариа хэвлэж авах юм байна.







