Наадмын амралт БЯМБА НЯМ гарагт таарвал шилжүүлж амраах тухай хуулийн төсөл БУЦААГДЖЭЭ
7 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэг жилийн өмнөхөн (2025.06.24) өргөн мэдүүлж байлаа.
Уг хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амардаг болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь долоо хоног бүрийн амралтын өдөртэй давхацсан бол шилжүүлэн амардаг болох агуулгатай байсан.
2025 оны долоодугаар сард уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн боловч баталж амжаагүй хаврын ээлжит чуулган завсарласан. Улмаар намрын ээлжит чуулганы үеэр батлуулахаар эцсийн хэлэлцүүлгийг 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор явуулж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах гэж байв.
Гэвч тухайн хуулийн төслийг санаачилсан гишүүдэд буцаасан талаар албан эх сурвалжаас мэдээлэл өглөө.
Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 11, 12-ы өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Хэрэв Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг шийдэхгүй бол долоодугаар сарын 16-ны Пүрэв гарагаас ажил эхлэх юм байна. Долоодугаар сарын 11, 12-ны өдрийг 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэн амраавал долоодугаар сарын 20-ны Даваа гарагаас ажил эхлэх юм.







Зочин · 5 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 5 цагийн өмнө
Ард түмэн минь Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө
Зочин · 6 цагийн өмнө
SXN XUSNEER SEKSEER SADAR SHAALGI BOOB XXN BOOW DOLOON80955877AL SEKSDMEER