Энэ жилийн наадмаар ПҮРЭВ, БААСАН гарагийг амралт өдөр рүү шилжүүлвэл 10 ХОНОГ амарна
1 цагийн өмнө
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног үлджээ.
Долоодугаар сарын 10-15-ны хороонд зургаан өдөр бүх нийтээрээ амардаг хуультай. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн долоодугаар сарын 11, 12-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа.

Өнгөрсөн жил яг үүнтэй адил долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байсан тул Засгийн газрын хуралдаанаар 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэж байлаа.
Тэгвэл энэ жилийн тухайд долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэн амраавал долоодугаар сарын 20-ны Даваа гарагаас ажил эхлэх юм. Долоодугаар сарын 16, 17-ныг дараагийн долоо хоногт шилжүүлбэл 10-19-ний хороонд бүх нийтээрээ амрах боломжтой болно.
Бүх нийтээр амрах баярын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлэн амрах агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүд өргөн барьж, иргэдэд хүлээлт үүсгэсэн. Гэвч буцаан татсанаар наадмын амралт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу долоодугаар сарын 10-15-нд байх уу, эсвэл Засгийн газрын тогтоолоор шийдэх үү гэдэг нь тодорхойгүй байна.
Монгол түмэн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын үеэр орон нутагт зорчих нь эрс нэмэгддэг. Ингэхдээ ажил, амралтаа зохицуулах ёстой байдаг тул энэ талаарх шийдвэрээ эртхэн нэг талд нь гаргах шаардлагатай болж байна.







Зочин · 2 минутын өмнө
SHAALGAAD XUCHINDEX ER XUNI VANAG GOE ANUSN NUX XELEERE DOLOOMOOR80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ80955877ANUSDAX UILCJLEX XALYYN SEXSDEX