Г.Цолмон: Албан тушаал, эрх ямбыг нь эдэлж байгаа хэрнээ яагаад сэтгэл зүрхээрээ ажлаа хийхгүй байна вэ, Ариунбуян дарга аа
1 цагийн өмнө

Сүүлийн үед онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл иргэдийн дунд өрнөөд байгаа. Энэ талаар иргэн Г.Цолмонтой ярилцлаа.
-Онцгой байдлын алба хүний амь нас, өмч хөрөнгийг ямар нэгэн гамшиг ослоос авран хамгаалах ажлыг голлон гүйцэтгэдэг байгууллага. Гэтэл сүүлийн үед гал түймэр, гамшиг ослын үед энэ үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд өрнөөд байгаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Миний хувьд үүнтэй санал нэг байна. Яагаад гэвэл хамгийн сүүлд Төв аймгийн Заамар суманд цооногт хүүхэд унаж осолдсон харамсалтай үйл явдал боллоо.
Энэ үед олон нийтийн хэрэгслээр явж байгаа мэдээллийг миний хувьд нэлээд ажиглалаа л даа. Харамсалтай нь Онцгой байдлынхан ослын газарт бие бүрэлдэхүүнээрээ очиж ажиллаад 50 гаруй цаг өнгөрсний дараа хүүхдийг нас барсан байдалтай олсон. Тэгэхэд ОБЕГ-ын дарга нь болох Г.Ариунбуян гэдэг хүн хүүхдийг “буцалтгүй нэрвэгдэгч” байдалтай олдсон гэж нүүр бардам ярьж байна лээ. Мөн ослын газарт сүүлийн үеийн тоног төхөөрөмж байгаагүй асуудал хөндөгдсөн. Ер нь осол дээр удирдан ажиллаж байгаа хүн ур чадвар, байгаа хүч хэрэгслээ үнэлээд аль болох хохирол багатай ажиллахыг боддог баймаар юм. Гэтэл тухайн үед охины ар гэрийнхний өгсөн яриагаар бол дарга нар нь ирчихээд зүгээр сэлгүүцээд яваад байсан юм билээ шүү. Тэр нь ч үнэн байх гэж бодож байна.
-Мөн тухайн үед орон сууцанд гал гарч, өндөр барилгад гарсан галыг унтраах тоног, хэрэгсэл байхгүй гэх шүүмжлэл хүртэл өрнөсөн шүү дээ?
-Монголд арван давхраас дээш барилга анх баригдах гэж байгаа үеэс л Онцгой байдлын дарга урьдчилаад тоног төхөөрөмжөө бэлэн болгож, алба хаагчаа сургаад бэлдсэн байх ёстой биз дээ. Эсвэл 50-60 давхар барилга баригдаж дуусаад, гал гарсны дараагаар 50-60 давхарт хүргэх шат, гал унтраах тоног төхөөрөмж авах талаар судлах юм уу. Албан тушаал, цол, эрх ямбыг нь эдэлж байгаа хэрнээ яагаад сэтгэл зүрхээрээ ажлаа хийхгүй байна вэ, Ариунбуян дарга аа.
Ер нь ямар ч албан тушаалтан, хэн ч байсан алдаа гаргасан бол хариуцлагаа заавал хүлээдэг байх ёстой. Гэтэл манайхан өнгөрсөн алдаанаасаа суралцдаггүй. Тухайн үед сенсаци нь дарагдчихвал тэгээд л өнгөрөөчихдөг. Өнгөрсөн намар Хөвсгөл аймагт бага насны хүүхэд ойд төөрч алга болоход бас л нас барсан байдалтай гэрийнх нь хажуухан талаас олсон шүү дээ. Ингээд энэ бүхнээс ямар нэгэн аюул осол гарахад онцгойгийнхны бэлэн байдал ямар байгааг олон нийт хангалттай харж, дүгнэлээ. Тэгвэл энэ бүхний эцсийн хариуцлагыг удирдлагууд л хүлээх ёстой шүү дээ.
Харамсалтай нь эдгээр хэргийн араас хэн нь ч эмгэнэл илэрхийлж, өөрсдөө яаж ажилласнаа мэдээлээгүй. Фэйсбүүкээр намжчихвал тэгээд л тоохгүй өнгөрөөдөг жишиг тогтлоо.Тоног төхөөрөмжийн тухайд бэлэн байдлаа хангах ёстой хүмүүс нь мэдээж удирдлагууд. Онцгой байдлын дарга хүн алсыг хардаг бас ойрыг хардаг байж л энэхүү байгууллагыг удирдана шүү дээ. Гэтэл тэр үүргээ биелүүлж чадахгүй байсаар хэд хэдэн хүний амь нас хохирлоо.
-Тэгвэл цаашдаа хэрхэн анхаарах хэрэгтэй юм бол?
-Юуны өмнө Онцгой байдлын байгууллагын бэлэн байдалд хараат бус үнэлгээ хийх хэрэгтэй. Ямар техник дутуу байна, ямар төрлийн осолд ажиллах боломжгүй байна гэдгийг бодитоор гаргах ёстой. Мөн удирдлагуудын хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай. Асуудал гарсан болгонд тайлбар өгөөд өнгөрдөг биш, хийсэн ажлаар нь дүгнэдэг болох хэрэгтэй. Эцсийн эцэст Онцгой байдлын байгууллага бол иргэдийн хамгийн хүнд үед найддаг байгууллага. Тиймээс шүүмжлэлээс айх биш, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм ч учраас Г.Ариунбуян даргад ажлаа өгөх хангалттай шалтгаан байгаа гэж бодож байгаа. Тэр бүхэн нь ард түмний нүдэн дээр ил байгаа шүү дээ. Аль юм болгон энэ хүн асуудал бүрийн ард нуугдаж байх вэ дээ.
Г.Балгар
ӨДРИЙН СОНИН







Зочин · 50 минутын өмнө
Ард түмэн минь Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох энэ үед л улс хөгжинө
Зочин · 1 цагийн өмнө
XALYYXAN SEXSDX BOOB XXN BOOW DOLOOJ80955877 SEKSDEED ANUSDI