Жавхаалаг, цоглог, хөдөлмөрч, хүчирхэг эмэгтэй бол МУГЖ дуучин Төмөрийн Ариунаа. Тэрбээр уран бүтээлийнхээ их ажлын хажуугаар "Universe best songs 2014" наадмын шүүгчээр ажилласан гэдгийг уншигч та бүхэн мэднэ.

Хэдхэн сарын өмнө хөлөө гэмтээж, хагалгаанд орсон түүний бие сайжирчээ. Саяхан аавынхаа нутгийн ойгоор ая дуугаа өргөж, олон түмнээ баясгаад ирсэн байна.

Энэ тухай "Аавын нутгийн ойгоор ая дуугаа өргөөд ирлээ
Аавдаа
Бууриар эсгэсэн нутагт минь
Буурал тоонот минь байгаа даа
Буцаад үлээх салхинд нь
Аавын минь үнэр шингээстэй дээ" хэмээн цахим ертөнцийн найзууддаа дуулгалаа.

Д.Ана