Нөхөн сонгууль: Урьдчилсан дүнгээр аймгийн ИТХ-ын есөн мандатад МАН ялалт байгуулжээ
1 цагийн өмнө

Аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр /2026.06.21/ боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан юм.
Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр нэг, бие даан нэр дэвшигч тав, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын урьдчилсан дүн гарлаа.
Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан талаар мэдээлжээ.
Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад Ардчилсан намаас нэр дэвшигчид, нэг мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, хоёр мандат буюу 0.4 хувьд бие даагчид тус тус ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ ирээд байна.Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН нам 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам нэг мандат 0.2 хувийн ялалт, бие даагч хоёр мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус авсан байна.







Зочин · 40 минутын өмнө
SERELN ODOOJ URN SHINEGENE AMSX80955877
Зочин · 40 минутын өмнө
TSAG SHAAX ERTEI ANUSN NUX XELEERE GOEOOR SADARLMAAR ZOOLONOOR DOLOOX TOMSGN DOLOOJ
Зочин · 41 минутын өмнө
BOOB XXOOD BOOW VNZN DYRTAI SHAAMAAR DOLOON ANUSDAX80955877